ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ


2026 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр нэмэгдэхээр болж байна. Улсын чиглэлийн авто зам гэдэгт нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хилийн боомттой холбох, нийслэлийг хилийн боомттой холбох замууд орох юм.

Энгийнээр бол хотоос гарч, аймгууд руу ороход төлдөг байсан 1,000 төгрөгийн төлбөр дараах байдлаар өснө. 

  • Суудлын автомашины төлбөр 1,000 төгрөг байсан бол 5,000 төгрөг,
  • Ачааны автомашин 10,000 төгрөг байсан бол 20,000 төгрөг болж нэмэгдэж байна. Манай улсад төлбөр авах 33 цэг байдаг. Үүгээр төлбөрийг хураана.

Хураасан мөнгө нь Сангийн Яаманд төвлөрч, зам засвар, арчлалтад зарцуулагддаг. Өвлийн арчлалт буюу зам даваа боогдох үед зам гаргах, зуны арчлалт буюу үер усыг шийдэх, урсгал засварт зарцуулагдах аж.   Д.Оюунболд: Төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөнө

Монгол Улсад нийт 8,000 километр үргэлжлэх хатуу хучилттай замд төлбөр авах 33 цэг байгааг бүгдийг нь цахимжуулснаар "галын хайч"-ийн асуудал шийдэгдсэн. Ийнхүү төлбөр авах цэгүүд цахим болсноор тухайн цэгүүдэд хэдэн тээврийн хэрэгсэл нэвтэрч, хэр хэмжээний төлбөр цугларсан тухай болон цуглуулсан төлбөрөөрөө засварын ямар ажлууд хийв зэргийг нээлттэйгээр мэдээлэх боломжтой болсныг Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболд хэллээ.

Харин нийслэлийн алслагдсан дүүрэгт амьдардаг иргэд ямар хөнгөлөлт эдлэх боломжтой талаар тэрбээр "Улсын болон олон улсын чиглэлийн авто замд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж нь төлбөр хураах цэгээр олон удаа нэвтэрдэг бол төлбөрөө урьдчилан төлснөөр 30 хувь хүртэл хөнгөлөгддөг. Ингэхдээ манай байгууллагатай гэрээ байгуулж, урьдчилж төлбөрөө төлөөд 30 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ.

Мөн төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа e-Mongolia, манай байгууллагын цахим сайтад хандан бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөнө" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 18 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 19 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30