A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(): https:// wrapper is disabled in the server configuration by allow_url_fopen=0

Filename: models/Weather_m.php

Line Number: 63

Backtrace:

File: /home/tegusmn/public_html/application/models/Weather_m.php
Line: 63
Function: file_get_contents

File: /home/tegusmn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /home/tegusmn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/public_html/index.php
Line: 144
Function: require_once

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(https://weather.gov.mn/api/get/forecasts): failed to open stream: no suitable wrapper could be found

Filename: models/Weather_m.php

Line Number: 63

Backtrace:

File: /home/tegusmn/public_html/application/models/Weather_m.php
Line: 63
Function: file_get_contents

File: /home/tegusmn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /home/tegusmn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/public_html/index.php
Line: 144
Function: require_once

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсан байгааг төсөл санаачлагчид танилцууллаа. Иймд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг,Ч.Номин, О.Номинчимэг нар 6 бүлэг, 20 зүйлтэй, анхдагч бие даасан хуулийн төслийг боловсруулжээ. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. 

Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэлүүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулахзохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэгүйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асранхамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхийбайгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.  Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыгхарьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ 120 МЯНГАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ… 0 минутын өмнө
ШУВУУН ФАБРИКИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ САР ГАРУЙ ХУГАЦААНД ХААНА 3 минутын өмнө
АОНИШИКИ АРАВ ДАХЬ ДАВААГАА АВЧ, ОЗЭКИ ЦОЛНЫ БОЛЗЛОО ХАНГАВ 1 цагийн өмнө
ШҮҮХЭЭС Т.ДАВААДАЛАЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭЛ… 1 цагийн өмнө
АНУ ЭПШТЕЙНИЙГ ГАДНЫН АГЕНТ БАЙСАН ЭСЭХИЙГ МӨРДӨН ШАЛГАНА 1 цагийн өмнө
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ЭНЭ ОНЫ 12 ДУГААР САРД АШИГЛАЛТАД БҮРЭН ОРНО 1 цагийн өмнө
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ Ө… 1 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНААС НЭГ СУПЕР АЗТАН ТОДОРЛОО 21 цагийн өмнө
ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НЭМЭГДЭНЭ 23 цагийн өмнө
ЗАМ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫГ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ДУУСГАХЫГ ЧИГЛ… Өчигдөр
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ Өчигдөр
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… Өчигдөр
ИСПАНИЙН ШИГШЭЭ БАГ ТҮҮХЭНДЭЭ ХОЁР ДАХЬ ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМОО ӨРГӨЛӨӨ Өчигдөр
“ДАЛАН ДАВХАР” ОРШУУЛГЫН ТУСГАЙЛАН ТОГТООСОН 8.5 ГА ГАЗАРТ ОРШУУЛСАН Ш… Өчигдөр
МОНГОЛ УЛСАД “NPOC” ОНОШИЛГООГ ҮЕ ШАТТАЙГААР НЭВТРҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ОЛ… Өчигдөр
ДОПИНГ ИЛЭРСЭН ДАРААХ ЗУРГААН БӨХ В СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛЭХ БОЛ БҮХ ЗАРДЛАА… Өчигдөр
BTS 88 ТОГЛОЛТ ХИЙХЭЭС 32-ЫГ НЬ АМЖИЛТТАЙ ДУУСГАЛАА Өчигдөр
ХОРТОЙ КОНТЕНТ, ХУУРАМЧ ХАЯГ, БОТ СҮЛЖЭЭГ ЗОХИЦУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУ… Өчигдөр
АИ-92 ШАТАХУУНЫГ НИЙЛҮҮЛЭХЭД БНХАУ-ЫН ТАЛААС АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ Өчигдөр
ТАЖИКИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧИЛСОН 14 ДЭХ ТӨ… Өчигдөр