Үндэсний 120 компани 1500 инженер, ажилтан бүтээн босгосон 18 мегаваттын цахилгаан станц Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумыг 24 цаг эрчим хүчээр хангаж байна. Тус цахилгаан станцыг Энержи Ресурс ХХК буюу 100% хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар “М СИ Эс Интернэйшнл” ХХК, “Хасу эрчим” ХХК, “МЭЗ” ХХК, “ЗМ инженеринг” ХХК-иуд хамтарч барьж байгуулсан. Цахилгаан станцыг 25 сарын хугацаанд бүрэн ашиглалтад оруулсан нь Монгол инженерүүдийн түүхэн амжилт юм.