УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙНА


Энэ оны 8 дугаар сарын байдлаар ОХУ-ын 24 орчим томоохон газрын тос боловсруулах үйлдвэр Украины дроны цохилтод ямар нэг байдлаар өртөөд байна. Зөвхөн энэ 8 дугаар сар гарсаар одоогийн байдлаар украины тал Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгсөн байна. Нийт хохирлын хэмжээ 14.75 орчим тэрбум ам.доллар, үүнээс зөвхөн тоног төхөөрөмжийн хохирол 3.34 тэрбум ам.долларт хүрсэн байна. ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрлэл 40-45 хувиар буурч, түлш боловсруулалт хоногт 3.5 сая баррель болж буурсан нь сүүлийн 21 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. Одоогийн байдлаар 14 томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа (бүрэн болон хэсэгчлэн) зогсоосон бөгөөд 10 орчим үйлдвэр хэвийн ажиллагаандаа орж, дотоодын зах зээлийн хомсдолыг нөхөх хэмжээнд ажиллаж байгаа боловч Өрнөдийн технологийн хоригоос шалтгаалан Оросын компаниуд сэлбэг хэрэгслийг импортоор орлуулж (ихэвчлэн БНХАУ-аас авах), бүрэн засварт дунджаар 6 сараас 1 жил хүртэлх хугацаа шаардлагатай байна. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2026 оны 01-08 дугаар сарын байдлаар ОХУ-ын нийт мужуудын 94 хувьд буюу 89 засаг захиргааны нэгжийн 83-т нь шатахууны хомсдол үүсэж, ялангуяа АИ-95 зэрэг өндөр октантай шатахуун үйлдвэрлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, шатахууны зах зээлд 30 гаруй хувийн хомсдол огцом үүссэн. Энэ оны 1 дүгээр сараас хойш ОХУ-д нийт 322 шатахуун түгээх станц засвар үйлчилгээ хийх эсвэл компанийн бүтцийн өөрчлөлтөөс хамааран үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 70%-иар өссөн үзүүлэлт юм. Үүний үр дүнд ОХУ дахь бүх шатахуун түгээх станцын 2 орчим хувь буюу ойролцоогоор 500 ШТС түр хугацаагаар хаагджээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 9 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 12 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 12 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 15 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 15 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 15 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01