ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА

Admin
1 цагийн өмнө

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орох сурагчдыг наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны хооронд  “Е-Mongolia” системээр бүртгэнэ. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна.

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүдийг нэгдүгээр ангид бүртгэнэ. Таван настай буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй. 

Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд цахимаар бүртгэхгүй, хамран сургах тойргийн сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэх юм. Харин эцэг эх асран хамгаалагчид цахим бүртгэлийн систем ашиглах боломжгүй бол өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. 

Хүүхдийн оршин суугаа хаягийн мэдээлэлд үндэслэн сургуулийн хуваарилалт хийгдэж байгаа тул 2026 оны наймдугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ 5 минутын өмнө
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ 1 цагийн өмнө
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА 1 цагийн өмнө
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… 1 цагийн өмнө
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… 1 цагийн өмнө
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА 2 цагийн өмнө
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… 2 цагийн өмнө
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… 2 цагийн өмнө
МОСКВА ХОТОД НЭГ АВТОМАШИНД 20 ЛИТРИЙН ЛИМИТ ТОГТООН ШАТАХУУН ОЛГОЖ ЭХ… 2 цагийн өмнө
ДАШТ-Д НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ 3 цагийн өмнө
УХААЛАГ СИСТЕМЭЭР ХУУРАМЧ УЛСЫН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЖ … 3 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙН СУМЫГ 24 ЦАГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЦАХИЛГААН… 5 цагийн өмнө
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА Өчигдөр
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 2026/08/17
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 2026/08/17
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 2026/08/17
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 2026/08/17
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 2026/08/17
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 2026/08/17
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07