БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГДЛАА

Admin
1 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газар, “Голомт Банк” болон  “Престиж Инженеринг” нь “333 нуур” буюу Нэг сум–Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гэрээнд 2026.02.05-ны өдөр гарын үсэг зурж, тус төслийн хамтын ажиллагааг эхлүүлж, санамж байгуулж байсан юм. Улмаар Бумбатын рашаанд 2026.04.09-ний өдөр шав тавих тавих ёслол болсон.  Тус төслийн захиалагчаар Сонгинохайрхан дүүрэг, зохицуулагчаар ЗГХА “Усны Газар”, санхүүжилтийг “Голомт банк” хариуцаж, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажилллаж эхэлсэн юм. 

Өдгөө Богдын даваанаас урсаж ирж байгаа горхи, Бумбатын усыг хуримтлуулж байгаа 16.9 мянган м3 эзлэхүүнтэй хөв цөөрөм, 800 гаруй метр явган хүний болон дугуйн зам, 6 байршилд камержуулалт, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, сандал суурилуулж, хашааны гадна болон дотор тохижилтын ажлыг “Престиж Инженеринг” болон дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хамтран гүйцэтгэлээ. Хөв цөөрөм байгуулснаар гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, үерийн усны аюулаас сэргийлэх, хуримтлуулах, агаарын чийгшил 5-15% нэмэгдэх, тоосжилт 20-50% буурах, 3191 өрхийн 9810 иргэдийг үерийн усны эрсдэлээс сэргийлэх боломж бүрдлээ.

Бумбатын төгөлд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагчид хамтран 2000 жимсний мод тарьсанаас гадна иж бүрэн усалгааны систем, 10 тн, 20 тн усны нөөцийн сав, 12 ширхэг хяналтын камер суурилуулсан байна.

Бумбатын рашаан орчимд  дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ 10,000 модны нүх ухаж, хар шороо, бордоо, усалгааг бэлтгэн 1000 ширхэг улиас тарьсан бол үлдсэн 9000 модыг дүүргийн 43 хороо, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагуудын төрийн албан хаагчид хамтран тарьсан юм.  Цаашид Бумбатын рашаан орчим модны усалгаа болон харуул хамгаалалтыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ хариуцан ажиллана.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО 1 цагийн өмнө
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… 1 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ 2 цагийн өмнө
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ 3 цагийн өмнө
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА 3 цагийн өмнө
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… 3 цагийн өмнө
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… 3 цагийн өмнө
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА 4 цагийн өмнө
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… 4 цагийн өмнө
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… 4 цагийн өмнө
МОСКВА ХОТОД НЭГ АВТОМАШИНД 20 ЛИТРИЙН ЛИМИТ ТОГТООН ШАТАХУУН ОЛГОЖ ЭХ… 4 цагийн өмнө
ДАШТ-Д НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ 5 цагийн өмнө
УХААЛАГ СИСТЕМЭЭР ХУУРАМЧ УЛСЫН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЖ … 5 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙН СУМЫГ 24 ЦАГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЦАХИЛГААН… 7 цагийн өмнө
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 2026/08/17
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 2026/08/17
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 2026/08/17
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 2026/08/17
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 2026/08/17
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 2026/08/17