“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, ХҮСЭЛТ, ГОМДОЛ ИРСЭН

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын дарга сонсож байна” платформыг өнгөрөгч баасан гарагт нээсэн. Энэхүү платформ нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилготой. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn И-мэйл хаягаар холбогдох боломжтой юм. Иргэдийн илгээсэн санал, хүсэлт салбар хариуцсан 22 албан тушаалтанд хуваарилагдана. Таны санал хаана хуваарилагдсаныг openulaanbaatar.mn хаягаар орж хянах боломжтой. Ингээд бид иргэдийн санал, хүсэлт, гомдлын хариуг ажлын тав хоногийн дотор өгөх юм. Хотын даргын зүгээс хэрэгжилтийг мөн хянаж, бодитой үр дүн гаргаж ажиллана. Та бүхний илгээсэн саналаас бид хаана илүү асуудал байгааг зөв олж тогтоох бөгөөд энэ нь цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд судалгаа болно” гэлээ. “150150 тусгай дугаараар давхардсан тоогоор 4000 орчим зурвас хүлээн авсан. Эдгээрээс давхардлыг хасан тооцоход 1634 иргэнээс санал, гомдол, хүсэлт ирсэн байна. Үүний 50 орчим хувь нь гомдол байна. Тус дугаарт иргэд санал, гомдлоо илгээхдээ дүүрэг, хороо, хаяг байршлын талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Ингэснээр тухайн асуудлыг шийдвэрлэхэд хугацаа алдахгүй” гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… 1 цагийн өмнө
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… 1 цагийн өмнө
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … 1 цагийн өмнө
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… 1 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА 1 цагийн өмнө
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО 20 цагийн өмнө
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… 21 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ 21 цагийн өмнө
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ 22 цагийн өмнө
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА 22 цагийн өмнө
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… 22 цагийн өмнө
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… 23 цагийн өмнө
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА 23 цагийн өмнө
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… 23 цагийн өмнө
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… 23 цагийн өмнө
МОСКВА ХОТОД НЭГ АВТОМАШИНД 20 ЛИТРИЙН ЛИМИТ ТОГТООН ШАТАХУУН ОЛГОЖ ЭХ… Өчигдөр
ДАШТ-Д НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ Өчигдөр
УХААЛАГ СИСТЕМЭЭР ХУУРАМЧ УЛСЫН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЖ … Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙН СУМЫГ 24 ЦАГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЦАХИЛГААН… Өчигдөр
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 2026/08/17