COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛЧЭЭР БА МАЛЧДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Admin
1 цагийн өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 8 дугаар сарын 20-ны өдрийн албан ёсны хөтөлбөр Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, шороон болон элсэн шуурга, бэлчээр ба малчид, хөдөө аж ахуйн газрын доройтол зэрэг асуудалд төвлөрч байна. Өглөө 10:00–13:00 цагт Талуудын бага хурлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг "COP"-ын албан ёсны ажлын хөтөлбөртэй хэрхэн илүү уялдуулах асуудлаар Нээлттэй яриа хэлэлцээний хуралдаан болно.Үдээс хойш 15:00–18:00 цагт Нэгдсэн хорооны гуравдугаар хуралдаанаар UNCCD /Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц/-ийн 2018–2030 оны стратегийн хүрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн шороон ба элсэн шуурга (SDS), жендер, бэлчээр ба малчид гэсэн бодлогын гол асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнтэй зэрэгцэн Шинжлэх ухаан, технологийн хорооны хуралдаанаар хөдөө аж ахуйн газар, хөрсний доройтлоос сэргийлэх, бууруулах, сэргээх, шинжлэх ухаан–бодлогын уялдааг цаашид бэхжүүлэх асуудлыг авч үзнэ.Мөн 09:00–20:00 цагт өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум зохион байгуулагдана. Өдрийн турш болох дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт, хөрсний эрүүл мэнд, гангийн эрсдэл, усны тэсвэртэй байдал, шороон ба элсэн шуурганы мониторинг, орон нутгийн иргэдэд түшиглэсэн газрын менежмент зэрэг бодит шийдлүүдийг хэлэлцэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 3 минутын өмнө
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… 1 цагийн өмнө
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… 1 цагийн өмнө
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … 1 цагийн өмнө
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… 1 цагийн өмнө
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА 1 цагийн өмнө
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО 20 цагийн өмнө
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… 21 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ 21 цагийн өмнө
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ 22 цагийн өмнө
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА 22 цагийн өмнө
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… 22 цагийн өмнө
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… 23 цагийн өмнө
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА 23 цагийн өмнө
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… 23 цагийн өмнө
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… 23 цагийн өмнө
МОСКВА ХОТОД НЭГ АВТОМАШИНД 20 ЛИТРИЙН ЛИМИТ ТОГТООН ШАТАХУУН ОЛГОЖ ЭХ… Өчигдөр
ДАШТ-Д НИЙЛБЭР ДҮНГЭЭР ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ Өчигдөр
УХААЛАГ СИСТЕМЭЭР ХУУРАМЧ УЛСЫН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ИЛРҮҮЛЖ … Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙН СУМЫГ 24 ЦАГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЦАХИЛГААН… Өчигдөр