2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 2026 наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Цэцэрлэгийн бүртгэлийг цахим болгосноор эцэг эхчүүд заавал цэцэрлэг дээр ирэх шаардлагагүй болсон. Бүртгэлийн явцын мэдээлэлтэй https://parent.edu.mn/login-д хандаж танилцах боломжтой. Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт дуусна.