Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хуралд оролцох байгаа хүндэт зочид, төлөөлөгчид “Чингис хаан” үндэсний музейг хурлын үнэмлэхээ үзүүлэн үнэ төлбөргүй үэх боломжтой . Энэ хүрээнд оролцогчдод Монголын түүх, соёлын өвтэй танилцах , нүүдэлчин ард түмний байгальтайгаа зохицон оршин ирсэн уламжлал, өв соёлыг мэдэх боломж бүрдэх юм. “Чингис хаан” үндэсний музей нь 13 мянган үзмэртэй. Нийт 10 танхимтай ба хоёр хүндэтгэлийн, найман байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимтай юм.