ЯПОНЫ ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд генерал Арай Масаёоши Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд зочилж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргалтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол, Японы батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын хөгжлийн чиглэлийн талаар санал солилцож, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлийн хамтарсан сургалт, цэргийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Хошууч генерал Ч.Цогтжаргал хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин бэхжиж байгааг онцлоод, энэ хүрээнд хэрэгжиж буй “Зам” хамтарсан сургалт, дадлага нь бодит үр дүнтэй хамтын ажиллагааны нэг чухал хэлбэр болж төлөвшсөнийг тэмдэглэв.

Талууд “Зам” сургалт, дадлагын үр дүн, хуримтлуулсан туршлагыг цаашид бататган, цэргийн инженерийн чиглэлийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн сургалт, боловсон хүчний бэлтгэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.

Уулзалтын дараа генерал Арай Масаёоши тэргүүтэй төлөөлөгчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Монгол, Японы цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам-2026” сургалт, дадлагын явцтай танилцах ба айлчлалын хүрээнд генерал Арай Масаёошиг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар хүлээн авч уулзахаар төлөвлөж байна. 

Генерал Арай Масаёошигийн энэхүү айлчлал нь Монгол, Японы батлан хамгаалах салбарын харилцан итгэлцэл, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн мэргэжлийн хамтын ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШИНЭЭР ЭЛСЭЖ БУЙ СОНСОГЧИД АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА 36 минутын өмнө
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ … 46 минутын өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL … 51 минутын өмнө
ЯПОНЫ ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
COP17-ИЙН ОРОЛЦОГЧИД ХУРЛЫН ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЧИНГИС ХААН МУЗЕЙГ ҮНЭ … 1 цагийн өмнө
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ГЭР ХОРООЛОЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ… 1 цагийн өмнө
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙ СУМЫГ ХОЛБОХ 122.4 КМ АВТО ЗАМЫ… 1 цагийн өмнө
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР МОНГОЛД ХҮР… 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УСНЫ ГАЗРЫН ПАВИЛОНД ЗОЧИЛЛОО 3 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛЬД ДУНДГОВЬ АЙМАГ ТҮРҮҮЛЖ, 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУ… 4 цагийн өмнө
ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛЫН БАГ ХҮРЭЛ М… 4 цагийн өмнө
САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ СЕНЕГАЛ УЛСЫН НДИОБ ХОТЫН ДАРГА ОУМАР БА-ТАЙ УУЛЗЛАА 22 цагийн өмнө
ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАР ЗҮРХ УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/21
БОНН ХОТ УЛААНБААТАРЫН УНДНЫ УСНЫ ЧАНАР, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛД ХАМ… 2026/08/21
ПУТИН УКРАИНЫ ХАЛДЛАГАД СҮЙДСЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН БОСГОХ ҮҮРЭГ Ө… 2026/08/21
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕР АШИГЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/08/21
"ТАТАХ ХҮЧ" БҮТЭЭЛЭЭ СОР17-ЫН ТАЛБАЙГААС ТАТЖЭЭ 2026/08/21
47 ВАГОН АИ-92 БЕНЗИН ИРЖ БАЙНА 2026/08/21
ОРОН СУУЦ ЗАХИАЛСАН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ААН-ҮҮДИЙГ БҮРЭН ШАЛГАЖ ХАРИУЦ… 2026/08/21