Голомт банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын хөгжлийн голомт болсон оюутан, залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 22 дахь жилдээ зарлалаа. Бизнесийн салбараас анхлан 2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын шилдэг 2,000 гаруй оюутныг шалгаруулж, нийт 1.5 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг хүртээжээ.
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 100 оюутанд 2,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна оюутан суралцах хугацаандаа Голомт банканд банк, санхүүгийн мэргэжлийн чиглэлийн дагуу дадлага хийх, хагас болон бүтэн цагаар ажиллах боломжтой.
Оюутанд тавигдах шаардлага
Бүрдүүлэх материал