ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ДЭД САЙД, ХАТАГТАЙ ФАТМА ВАРАНК НАР ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар Бага хурал үргэлжилж байна. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2026.08.24/ Бүгд найрамдах Турк улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд, хатагтай Фатма Варанктай хоёр талт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хатагтай Фатма Варанкт Монгол Улсад зохион байгуулж байгаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож байгаад талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг цөлжилт, газрын доройтолтой тэмцэхээс гадна уур амьсгалд тэсвэртэй хот байгуулалт, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, усны тогтвортой менежмент зэрэг чиглэлд өргөжүүлэхийн чухлыг онцоллоо. 

Түүнчлэн Монгол Улс түүхэн нийслэл Хархорум хотын суурин дээр орчин үеийн, соёл, аялал жуулчлал, инновацын төв болсон шинэ хотыг байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд Турк улсын түүхэн хотуудыг орчин үеийн дэд бүтэцтэй хослуулан хөгжүүлсэн туршлагыг судлах, хот төлөвлөлт, газар ашиглалт, ногоон байгууламжийн чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын хэрэглээний 70 гаруй хувийг газрын гүний ус бүрдүүлдэг. Энэ нь урт хугацаанд эрсдэл дагуулдаг тул Туркийн нийслэл Анкара хотын адилаар хур тунадас, гадаргын усыг 11 далангаар цуглуулж, цэвэршүүлэн ашигладаг туршлагыг нэвтрүүлэх боломжийг хэлэлцлээ. Хоёр тал 2024 онд “Орон сууцжуулалтын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд зориулсан нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх, Туркийн “Нэг ч хүнийг орон гэргүй орхихгүй” гэх бодлого, санхүүжилтийн загварыг судлах талаар санал солилцлоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 21 минутын өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 27 минутын өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 34 минутын өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 1 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 1 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … 19 цагийн өмнө
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА 19 цагийн өмнө
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… 20 цагийн өмнө
ШИНЭЭР ЭЛСЭЖ БУЙ СОНСОГЧИД АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА 21 цагийн өмнө
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ … 21 цагийн өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL … 21 цагийн өмнө
ЯПОНЫ ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
COP17-ИЙН ОРОЛЦОГЧИД ХУРЛЫН ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЧИНГИС ХААН МУЗЕЙГ ҮНЭ … 22 цагийн өмнө
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ГЭР ХОРООЛОЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ… 22 цагийн өмнө
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙ СУМЫГ ХОЛБОХ 122.4 КМ АВТО ЗАМЫ… 22 цагийн өмнө
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР МОНГОЛД ХҮР… 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УСНЫ ГАЗРЫН ПАВИЛОНД ЗОЧИЛЛОО 23 цагийн өмнө
“НҮҮДЭЛЧИН” ФЕСТИВАЛЬД ДУНДГОВЬ АЙМАГ ТҮРҮҮЛЖ, 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУ… Өчигдөр
ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛЫН БАГ ХҮРЭЛ М… Өчигдөр
САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР ЭХЭЛЛЭЭ Өчигдөр