Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САЙН МЭДЭЭТЭЙ

Admin
1 цагийн өмнө

 Азийн хөгжлийн банк болон түншүүд COP17-ын үеэр Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification (FIELD) санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа Байгаль орчин, уур амьсгаллын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдэгдэв.

Тодруулбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо үргэлжилж, дэлхийн 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлаарх шийдвэрүүдийг хэлэлцэж байна. COP17-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын манлайлан дэвшүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга (Rangelands Flagship Initiative)-ыг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэх хөрөнгө оруулалтыг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой бөгөөд мэдлэг, хөрөнгө оруулалт, институцийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн чиглэлд хэрэгжинэ. Бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн түвшинд гаргах Монгол Улсын санаачилга бодит хөрөнгө оруулалттай холбогдож эхэлж байна.

Тухайлбал, Азийн хөгжлийн банк болон түншүүд COP17-ын үеэр Financing Investments and Eradicating Land Degradation and Desertification (FIELD) санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг 2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв. Энэ нь бэлчээр, газрын нөхөн сэргээлтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа, уур амьсгалын тэсвэржилт, биологийн олон янз байдал болон хөрөнгө оруулалтын асуудал болгон авч үзэх олон улсын чиг хандлагыг улам бататгаж байна. Монгол Улс 2023 оноос Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг олон улсын түвшинд хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, UNCCD болон түнш байгууллагуудтай хамтран бэлтгэсний үр дүнд COP17-ын үеэр дэлхийн хэмжээнд эхлүүлж буй нь энэ удаагийн хурлын Монгол Улсаас үлдэх чухал үр дүнгийн нэг болж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 25 минутын өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 31 минутын өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 44 минутын өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 1 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 1 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 1 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 2 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … 20 цагийн өмнө
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА 20 цагийн өмнө
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… 20 цагийн өмнө
ШИНЭЭР ЭЛСЭЖ БУЙ СОНСОГЧИД АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА 22 цагийн өмнө
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ … 22 цагийн өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL … 22 цагийн өмнө
ЯПОНЫ ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
COP17-ИЙН ОРОЛЦОГЧИД ХУРЛЫН ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЧИНГИС ХААН МУЗЕЙГ ҮНЭ … 22 цагийн өмнө
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ГЭР ХОРООЛОЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ… 22 цагийн өмнө
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙ СУМЫГ ХОЛБОХ 122.4 КМ АВТО ЗАМЫ… 22 цагийн өмнө
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР МОНГОЛД ХҮР… 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УСНЫ ГАЗРЫН ПАВИЛОНД ЗОЧИЛЛОО Өчигдөр