15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ.

Admin
40 минутын өмнө

 Та "Ногоон өртөө"-нд 5-30 минут дотор цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ. Цахилгаан автобус ч цэнэглэх боломжтой. Үнийн хувьд том оврын цахилгаан машин 100км зам туулахад 6470 төгрөг, жилд 1.2 сая төгрөг зарцуулна. Энэ нь бензин хэрэглэдэг машинаас 3-5 дахин бага зардал юм. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 км замд нэг ч литр шатахуун, түлш хэрэглэлгүй хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэлээ. Энэ бол бодит үр дүн. 

Цаашид 150 км тутамд нэг буюу улс даяар 500 “Ногоон өртөө”-ний сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Үр дүнд нь жил бүр түлшний импортод зарцуулдаг 200 сая гаруй ам.долларын мөнгөн урсгал гадагш гарахгүй. 166 мянган тонн хүлэмжийн хийн ялгарал буурна. Энэ нь 33 мянган янданг буулгасантай ижил юм. Засгийн газраас татварын 1 хувийг шинэ эдийн засаг, шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулахаар хуульчилна.

Шатахууны хараат байдлаас аажмаар сална. Иргэддээ сонголт өгнө. Төр саад болохгүй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 21 минутын өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 27 минутын өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 40 минутын өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 56 минутын өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 1 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 1 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 2 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … 20 цагийн өмнө
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА 20 цагийн өмнө
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… 20 цагийн өмнө
ШИНЭЭР ЭЛСЭЖ БУЙ СОНСОГЧИД АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА 22 цагийн өмнө
ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ШИЛДЭГ … 22 цагийн өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL … 22 цагийн өмнө
ЯПОНЫ ХУУРАЙ ЗАМЫН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
COP17-ИЙН ОРОЛЦОГЧИД ХУРЛЫН ҮНЭМЛЭХЭЭ ҮЗҮҮЛЭЭД ЧИНГИС ХААН МУЗЕЙГ ҮНЭ … 22 цагийн өмнө
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХАМТРАН ГЭР ХОРООЛОЛД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ… 22 цагийн өмнө
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙ СУМЫГ ХОЛБОХ 122.4 КМ АВТО ЗАМЫ… 22 цагийн өмнө
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МҮН ЖЭ ИН СОР17 ХУРАЛД ОРОЛЦОХООР МОНГОЛД ХҮР… 23 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УСНЫ ГАЗРЫН ПАВИЛОНД ЗОЧИЛЛОО Өчигдөр