“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГАРСАН 420 ХҮҮХДИЙН НЭРИЙГ ЗАРЛАЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо. Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Хөндлөнгийн оролцоогүйгээр буюу программаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 01/4831 тоот албан бичгийг үндэслэн 420 хүүхдийн нэрийг зарлаж байна.Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Бэлтгэл хөтөлбөрөө амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм.


Жагсаалтад нэр нь багтсан хүүхдүүд 2026 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн 101 тоотоос болон 9988 9379, 9994 9945 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой. Байршлыг эндээс харна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 5 минутын өмнө
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО 53 минутын өмнө
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … 56 минутын өмнө
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО 1 цагийн өмнө
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГА… 1 цагийн өмнө
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 3 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 3 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 3 цагийн өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 4 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 4 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 4 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 4 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 4 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 5 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 5 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … Өчигдөр
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА Өчигдөр
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… Өчигдөр
ШИНЭЭР ЭЛСЭЖ БУЙ СОНСОГЧИД АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА Өчигдөр