ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ

Admin
58 минутын өмнө

"Тавантолгой түлш" ХХК-ийн газар, хэлтсийн дарга нар өнөөдөр /2026.08.25/ Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл өгчээ. Энэ хуралд Үйл ажиллагааны газрын дарга О.Эрдэнэбат, ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Алтансүх нар болон компанийн ажилчид оролцож, хариуцсан ажлаа тайлагнасан байна.

2026-2027 оны халаалтын улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэл, татан авалтын явц, түгээлт, борлуулалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгснөөс гадна компанийн дотоод үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц зэрэг асуудлаар танилцуулжээ.

Түлшний үйлдвэрийн хоёр болон гуравдугаар цехийн үйлдвэрлэлийн шугамаар мидлингэн шахмал түлшний үйлдвэрлэл үргэлжилж буй. Үйлдвэрлэсэн түлшийг нөөцийн агуулахад төвлөрүүлэх дотоодын тээврийг өчигдрөөс эхэлж, холбогдох мэргэжилтнүүд өрөлт хураалтад хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн түрээсийн агуулахад 27 гаруй мянган тонн хагас коксон түлш нөөцөлсөн бөгөөд түлшний борлуулалтыг есдүгээр сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг газрын дарга нар танилцуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫГ ИРЭХ САРААС ЭХЛҮҮЛНЭ 58 минутын өмнө
НАМРЫН ШИНЭ УРГАЦ НИЙСЛЭЛИЙН ДАРААХ 18 ЦЭГТ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА 1 цагийн өмнө
“ТӨВ АЗИЙН ОРГАНИК ФОРУМ БА ЭКСПО – 2026” БОЛНО 1 цагийн өмнө
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР … 2 цагийн өмнө
ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО 2 цагийн өмнө
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД ШАЛГА… 2 цагийн өмнө
АНУ СИРИ УЛСЫГ ТЕРРОРИЗМЫГ ДЭМЖИГЧ ОРНУУДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА 4 цагийн өмнө
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРААС ЯВУУЛЫН ОФФИСООР ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙН… 4 цагийн өмнө
АЗИЙН НААДМЫН БАГ ТАМИРЧДАД ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЛАА 4 цагийн өмнө
ДУУЧИН ШАКИРА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН БҮСҮҮДЭД ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА 5 цагийн өмнө
ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО 5 цагийн өмнө
15 АВТОМАШИН ЗЭРЭГ ЦЭНЭГЛЭХ “НОГООН ӨРТӨӨ” 32-ЫН ТОЙРОГТ НЭЭГДЛЭЭ. 5 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТ 2 ТЭРБУМ АМ.ДОЛ… 5 цагийн өмнө
ОНЦГОЙГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС 45 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОРО… 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ LORO PIANA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ФРЕДЕРИК А… 5 цагийн өмнө
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН… 6 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА 6 цагийн өмнө
“БИОАНАГААХЫН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН II ХУРАЛ УЛААНБААТАРТ … Өчигдөр
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ОТГУУДЫГ БУУЛГАН, ГАДААДЫН ИРГЭДИЙГ БУЦААЖ БАЙНА Өчигдөр
ХУУРАМЧ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР ЗҮҮЖ, ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 24 ЗӨРЧИЛ БҮ… Өчигдөр