ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Admin
1 цагийн өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар уулзалт хийлээ. Уулзалтаар, СОР17 бага хурлын үеэр байгуулсан Санамж бичгийн үр дүн, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл, хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийг хөгжүүлэх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгаа солонгоруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж зэрэг асуудлаар санал солилцов. Монгол Улс сэрүүн цаг агаар, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршлын давуу талд тулгуурлан олон улсын дата төвийн гол бүс болж хөгжих боломжтой.

Ингэхдээ, 

  • Үндэсний хиймэл оюуны тогтолцоо бий болгох

  • Олон улсын дата төвүүдийг байгуулахад бодлогын түвшинд анхаарч ажиллах бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс

  • Өгөгдлийн халдашгүй байдал

  • Эрчим хүчний тогтвортой, найдвартай хангамж

  • Сүлжээний холболтын найдвартай байдал гэсэн шаардлага тавьж буйг уулзалтаар онцлов.  Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсантай уялдуулан боловсруулсан бодлого, стратегийн хүрээг улсын бодлого төлөвлөлтөд тусгах, Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран батлуулах талаар ярилцлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин дата төвийн эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг онцолж, чөлөөт бүсүүдэд түшиглэсэн дата төвүүдийг хөгжүүлэх, сүлжээ, харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн. 

viber_image_2026-08-26_21-03-54-287.jpg

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Алсын хараа-2050 болон Хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгаж дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн.  Уулзалтын үр дүнд, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

viber_image_2026-08-26_21-03-53-879.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОНГОЦООР ИРСЭН ШУМУУЛНААС ХАЛДВАР АВЧ 2 ХҮН НАС БАРЖЭЭ 12 минутын өмнө
COP17 | АЗИ ДАЯАР ОЙ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨР… 57 минутын өмнө
БНСУ ДАЯАР 80 ШҮҮХИЙН БАЙРЫГ ТЭСРЭХ БӨМБӨГӨӨР ЗАНАЛХИЙЛЖЭЭ 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ОЛГОСОН 407 НЭГЖ ТАЛБАРЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ … 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД АНХ УДАА УСАН ПОЛОГИЙН ДАШТ-Д ОРОЛЦОНО 1 цагийн өмнө
ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ -ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 7-НД ЭХЭЛНЭ 1 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
"УЛААНБААТАР - ЛҮН" ЧИГЛЭЛИЙН 101.7 КМ ДӨРВӨН ЭГНЭЭ АВТО ЗАМЫН БАРИЛГЫ… 1 цагийн өмнө
ЭНЭ ЖИЛ ЕБС-ИУД ДӨРВӨН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭНЭ 3 цагийн өмнө
ҮЕРИЙН УЛМААС БАЛБАД 157 ХҮН АМИА АЛДЖЭЭ 3 цагийн өмнө
УЛСЫН БАЯР НААДАМД ОРОЛЦСОН УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД "НАЙРАМДАЛ" ЗУСЛАНД АМ… 3 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЖЭЭ 4 цагийн өмнө
ШТС-УУДААР БОРЛУУЛЖ БУЙ ШАТАХУУН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ГЭДЭГТ … 4 цагийн өмнө
ЭНЭ НАМАР 1.2 САЯ ОРЧИМ ТОНН УРГАЦ ХУРААН АВАХ УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ ГАРЛАА 4 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРД ЦАСТАЙ, БОРООТОЙ, ШОРООН ШУУРГАТАЙ 23 цагийн өмнө
НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛЫН НООС, НООЛУУРЫГ ОНЦЛОВ 23 цагийн өмнө
НҮҮРСНЭЭС ШАТАХУУН ГАРГАН АВАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ ЭХЭЛН… 23 цагийн өмнө
ХБНГУ-ЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИЛАА Өчигдөр
1,600 ХҮН 360 ТОНН ЖИНТЭЙ ХИРОСАКИ ЦАМХГИЙГ ТАТАН ХӨДӨЛГӨЖЭЭ Өчигдөр
50 ОРТОЙ ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА Өчигдөр