Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голын төв замаас 35-р хорооны барилга хүртэлх 1,34 км урттай хатуу хучилттай стандартад нийцсэн жишиг авто зам ашиглалтад орлоо.УИХ-ын гишүүн Н.Алтаншагай 2021 оноос эхлэн судалж, 2023 онд зураг төслийг Нийслэлийн замын хөгжлийн газраар хийлгүүлж, 2024 онд дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа дүүргийн хөрөнгө оруулалтаар барихаар төсөвт суулгаснаар амжилттай хэрэгжиж энэ онд дуусчээ. Зорчих хэсгийн 7 м өргөнтэй 1,34 км урттай , явган болон дугуйн замтай, 100 гаруй гэрэлтүүлэгтэй , үерийн ус зайлуулах хоолой, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдсэн олон улсын стандартын түвшинд хүрсэн жишиг авто зам юм байна. Энэхүү замыг тавихад 87 нэгж талбарын газрыг амжилттай чөлөөлжээ.

