“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” ордонд зохион байгуулагдана.

Жил бүр барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн зах зээл идэвхждэг намрын улиралд зохион байгуулагддаг тус үзэсгэлэн энэ жил салбарын 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

Энэ удаагийн “BARILGA EXPO”-оор Монголын барилгын салбарын өнгөрсөн 100 жилийн ололт амжилтыг танилцуулахаас гадна ирэх 100 жилийн хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, инновац, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг онцлон харуулах юм.

Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг улсаас салбартаа тэргүүлэгч 100 гаруй компани, дотоодын 400 гаруй аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчид оролцоно.

Үзэсгэлэнгээр шинэ орон сууц, хотхон, амины орон сууц, хаус, оффис, үйлчилгээний талбай, үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулна.

Мөн барилгын үндсэн болон туслах материал, дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, сантехник, халаалт, агааржуулалт, цахилгаан, холбоо, дохиоллын систем, ухаалаг барилгын технологи, хүнд машин механизм, тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм.

Иргэд, хэрэглэгчид шинэ орон сууц, амины орон сууц, барилгын материал, ухаалаг систем, ногоон технологи болон дэвшилтэт шийдлүүдийг нэг дороос харьцуулан сонгох боломжтой.

Мөн “BARILGA EXPO”-ийн хүрээнд салбарын оролцогчдод зориулсан мэргэжлийн өдөр, семинар болон олон улсын бизнес уулзалтыг зохион байгуулна.

Тухайлбал:

  • Төсөл хэрэгжүүлэгчдийн өдөр – төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, захиалагч, шийдвэр гаргагчдад зориулсан төсөл, хөтөлбөрийн танилцуулга, мэргэжлийн семинар;
  • Инженер, техникийн ажилтнуудын өдөр – барилгын технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, шинэ шийдэл, хөгжлийн чиг хандлагын талаарх семинар;
  • Амины орон сууц ба дэд бүтцийн шийдлийн өдөр – амины орон сууцны төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон барилгын шийдлийн талаарх семинар;
  • “International Business Meeting” – дотоод, гадаадын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох бизнес уулзалт.

“BARILGA EXPO” нь оролцогч компаниудын хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, шинэ харилцагч, түнштэй болох боломжийг бүрдүүлдэг салбарын томоохон арга хэмжээ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ 1 цагийн өмнө
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО 1 цагийн өмнө
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… 1 цагийн өмнө
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… 3 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 3 цагийн өмнө
МОНГОЛ, ЯПОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖ… 3 цагийн өмнө
"THE MONGOLZ" БРАЗИЛЫН "MIBR" БАГТАЙ ӨНӨӨДӨР 14.00 ЦАГААС ТОГЛОНО 4 цагийн өмнө
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ 4 цагийн өмнө
КИМ ЖОН УН ШИНЭ ЭСМИНЕЦЭЭ ЦӨМИЙН ХАРИУ ЦОХИЛТЫН ЗЭВСЭГЛЭЛД АШИГЛАНА ГЭ… 5 цагийн өмнө
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ 5 цагийн өмнө
АНУ-Д НЭВТРҮҮЛЭХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ТУХАЙН ХИЛИЙН БООМТОД U.S. CUSTOMS … 5 цагийн өмнө
БНСУ-Д АЖИЛЛАЖ БУЙ ИРГЭДИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ САНАЛ ТАВЬЖЭ… 7 цагийн өмнө
НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАХ БИЧГИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН НИЙЛҮҮЛНЭ 7 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 7 цагийн өмнө
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН ТӨВ ЗОГСООЛЫГ МАРГААШ ТҮР ХААНА Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН “МАЗААЛАЙ” СПОРТ ЦОГЦОЛБОР ИРЭХ ОНД АШИГЛАЛ… Өчигдөр
“ОРХИГДСОН УУРХАЙ” СЭДЭВТ СЕМИНАРТ БОЛЛОО Өчигдөр
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДАМД МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД 21 МЕДАЛЬ ХҮРТЭЖ,… Өчигдөр
ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЖЛЫН ЯВЦ 85 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
ГЭР БҮЛ НЬ ГАШУУДЛЫН ЁСЛОЛ ЭХЛҮҮЛСЭН БАЙСАН БАЛБА ЭМЭГТЭЙ АМЬД ОЛДЖЭЭ Өчигдөр