НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭНЭ

Admin
1 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан болж, нийслэлийн хөгжлийн бодлого, төсөв, газар зохион байгуулалт, өмчтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах тухай, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын Ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах шинэчлэлийн талаар НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар танилцууллаа.

Шинэчлэн боловсруулсан хөтөлбөрт нийслэлийн хөгжлийн 16 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал, нэгдүгээр тойрог зам буюу гол гудамж, замын сүлжээг шинэчлэх 24.79 км бүтээн байгуулалт, Дулааны V цахилгаан станцын 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны хүчин чадлыг бий болгох, нийслэлийг орон сууцжуулах дэд төвүүдийг хөгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дэд төв, гэр хорооллын шинэчлэлийг эрчим хүчний хүчин чадалтай уялдуулж, Сэлбэ, Шархад, Толгойт, Дамбадаржаа, Ханын материалын дэд төвүүдийг хөгжүүлснээр 35 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах зорилт тавьсан байна. Үүний үр дүнд, 115 мянган айлын янданг буулгах боломж бүрдэхээр тооцжээ. Түүнчлэн 103,090 өрхийг цэвэр эх үүсвэрт шилжүүлэх, 38 км голын эргийн хамгаалалтыг бий болгох, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах тогтолцоог 50 хувьд хүргэх зорилтыг тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тоон үзүүлэлтээр тодорхой харуулах, шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг бүсчилсэн хөгжилтэй уялдуулах шаардлагатайг онцолсон бол төлөөлөгч Д.Отгонсүрэн авто замын бүтээн байгуулалтад явган хүний зам, гарцын асуудлыг орхигдуулахгүй, иргэдийн зорчих орчныг цогцоор нь төлөвлөх санал гаргав.

Мөн “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцэв. Тус төлөвлөгөө нь агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

“20 минутын хот”-ын хүрээнд иргэдийн боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг амьдрах орчинд нь ойртуулахын зэрэгцээ явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулахаар төлөвлөжээ.

Боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн ачааллыг 4.7 хувь, цэцэрлэгийн ачааллыг 3.1 хувиар бууруулахаар тооцсон байна. Эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлтээр үзлэг, оношилгоонд хамруулах, дархлаажуулалтын хамрагдалтыг 0.6 хувиар нэмэгдүүлж, 10.8 мянган иргэнийг нэмэлтээр хамруулахаар тооцсон байна.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр хөгжлийн төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэдийн зорчих орчин, барилга байгууламжийн хүртээмж, явган хүний зам, гарц зэрэг асуудлыг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангах шаардлагатайг онцоллоо. Тэрбээр, иргэн бүрд ээлтэй хотыг бий болгохын тулд ногоон байгууламж, явган хүний зам, гарц зэрэг иргэдийн өдөр тутмын анхдагч хэрэгцээнд чиглэсэн ажлыг бодитоор хэрэгжүүлэх нь чухал гэв.

Зөвлөлийн гишүүд хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан тоон үзүүлэлт, зорилтуудыг бодитой тооцож, хэрэгжилтийг хэмжих боломжтой байхад анхаарах шаардлагатайг санууллаа. Түүнчлэн явган хүний замын стандарт, гэрэлтүүлгийг сайжруулж, ялангуяа явган хүний гарцын гэрэлтүүлгийг стандартын шаардлагад нийцүүлэн хийх нь болзошгүй осол, эрсдэлийг бууруулах ач холбогдолтойг онцоллоо.

Мөн Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, нийт 55 төсөл, арга хэмжээг тусгасан талаар танилцууллаа. Үүнд, 29 байршилд нийт 7.09 га газрыг газар зохион байгуулалтын чиглэлээр төлөвлөхөөс гадна нөхөх олговор олгох, барилга байгууламж, дэд төв, инженерийн шугам сүлжээ, авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай газрыг чөлөөлөх ажлууд багтжээ.

Түүнчлэн нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэв. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг хувьчлалаас нийслэлийн төсөвт хэдий хэмжээний орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн талаар тодруулсан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа 2026 онд одоогоор дуудлага худалдаа зохион байгуулаагүй бөгөөд есдүгээр сард дөрвөн барилгыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байгааг мэдээллээ.

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 2026 оны 09 дүгээр сарын 14-ий өдөр хуралдуулахаар товлож, дээрх асуудлыг хэлэлцүүлэхийг дэмжив.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ 18 минутын өмнө
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… 41 минутын өмнө
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… 1 цагийн өмнө
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 1 цагийн өмнө
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… 1 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 2 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 18 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ 20 цагийн өмнө
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО 20 цагийн өмнө
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… 21 цагийн өмнө
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… 22 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 23 цагийн өмнө
МОНГОЛ, ЯПОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖ… 23 цагийн өмнө
"THE MONGOLZ" БРАЗИЛЫН "MIBR" БАГТАЙ ӨНӨӨДӨР 14.00 ЦАГААС ТОГЛОНО 23 цагийн өмнө
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ 23 цагийн өмнө
КИМ ЖОН УН ШИНЭ ЭСМИНЕЦЭЭ ЦӨМИЙН ХАРИУ ЦОХИЛТЫН ЗЭВСЭГЛЭЛД АШИГЛАНА ГЭ… Өчигдөр
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ Өчигдөр
АНУ-Д НЭВТРҮҮЛЭХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ТУХАЙН ХИЛИЙН БООМТОД U.S. CUSTOMS … Өчигдөр