“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар 2026-2027 оны халаалтын улирлын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.
Мөн төлбөрийн үлдэгдэлгүй, дулааны шугам тоноглолдоо засвар, үйлчилгээг шаардлагын дагуу хийсэн хэрэглэгч ААН-үүдтэй цахимаар гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлэх, гэрээ байгуулалтын явц, хэрэгжилтийг сайжруулах талаар хэлэлцлээ.
Түүнчлэн байгууллагын цаг үеийн асуудал, үйл ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, шаардлагатай шийдвэрүүдийг гаргав.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг чанартай, шуурхай зохион байгуулж, хэрэглэгчдийг хэвийн найдвартай дулааны эрчим хүчээр хангах нь бидний нэн тэргүүний зорилт юм.