ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.08/ Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.  

Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа. Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа.

viber_image_2026-09-08_18-59-13-297.jpg

Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв. Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн  төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов. Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна.

viber_image_2026-09-08_18-58-08-813.jpg

Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн  зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ. Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул,олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад  авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ 19 минутын өмнө
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… 42 минутын өмнө
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… 1 цагийн өмнө
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 1 цагийн өмнө
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… 1 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 2 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 18 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ 20 цагийн өмнө
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО 20 цагийн өмнө
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… 21 цагийн өмнө
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… 22 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 23 цагийн өмнө
МОНГОЛ, ЯПОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖ… 23 цагийн өмнө
"THE MONGOLZ" БРАЗИЛЫН "MIBR" БАГТАЙ ӨНӨӨДӨР 14.00 ЦАГААС ТОГЛОНО 23 цагийн өмнө
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ 23 цагийн өмнө
КИМ ЖОН УН ШИНЭ ЭСМИНЕЦЭЭ ЦӨМИЙН ХАРИУ ЦОХИЛТЫН ЗЭВСЭГЛЭЛД АШИГЛАНА ГЭ… Өчигдөр
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ Өчигдөр
АНУ-Д НЭВТРҮҮЛЭХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ТУХАЙН ХИЛИЙН БООМТОД U.S. CUSTOMS … Өчигдөр