МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод эхэллээ.

Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцож байна.

799910324_2339536740218416_4355809921459114285_n.jpg

Хурлын үеэр 20 орчим илтгэл хэлэлцэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар санал солилцож байна. Тухайлбал, соёл, боловсрол, худалдаа зэрэг салбарын хамтын ажиллагааг олон нийтэд бодитой, үнэн зөвөөр мэдээлэх, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, сэтгүүлчдийг сургалт, туршлага солилцоонд хамруулах, хамтарсан сурвалжилга, контент бүтээх, төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Мөн хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байна.

800590303_1699516332178109_1831785773627600354_n.jpg

Энэ үеэр Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан бүтээлээс танилцуулж, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны талаар мэдээ, нийтлэл бэлтгэн нийтэлсэн сэтгүүлчдийн төлөөлөлд шагнал гардууллаа.

792441271_1699400175523058_8249330734199836007_n.jpg

Түүнчлэн Хөх хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МСНЭ-ийн Улаанбаатар дахь салбар зөвлөл хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурав.

798021567_1699400648856344_2523371293459086580_n.jpg

Мөн Шаньдүн мужийн Яньтай хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Үүнээс гадна Өвөр Монголын өдрийн сонин, Монгол Улсын “Өнөөдөр” сонин хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Хөлөнбуйрын нэгдсэн мэдээллийн төв, Монгол Улсын Дорнод аймгийн “Дорнод медиа” групп, “Дорнод” телевиз хамтын ажиллагааны гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурлыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж байна. Форум Сычуань мужийн Чэндү хотод үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ 18 минутын өмнө
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… 41 минутын өмнө
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… 1 цагийн өмнө
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 1 цагийн өмнө
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 1 цагийн өмнө
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… 1 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 2 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 18 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ 20 цагийн өмнө
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО 20 цагийн өмнө
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… 21 цагийн өмнө
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… 22 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 23 цагийн өмнө
МОНГОЛ, ЯПОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖ… 23 цагийн өмнө
"THE MONGOLZ" БРАЗИЛЫН "MIBR" БАГТАЙ ӨНӨӨДӨР 14.00 ЦАГААС ТОГЛОНО 23 цагийн өмнө
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ 23 цагийн өмнө
КИМ ЖОН УН ШИНЭ ЭСМИНЕЦЭЭ ЦӨМИЙН ХАРИУ ЦОХИЛТЫН ЗЭВСЭГЛЭЛД АШИГЛАНА ГЭ… Өчигдөр
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ Өчигдөр
АНУ-Д НЭВТРҮҮЛЭХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ТУХАЙН ХИЛИЙН БООМТОД U.S. CUSTOMS … Өчигдөр