ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн яриа хэлэлцээрийн дагуу хоёр орны цэргийн археологийн хамтарсан 5 дахь удаагийн экспедиц энэ сарын 3-ны өдрөөс Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь байлдааны талбарт хайгуулын ажлаа эхлүүлээд байна.

Энэ удаагийн эрэн хайх ажиллагааг Монголын талаас Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий, ОХУ-ын талаас А.Б.Орлов нар удирдаж, 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хайгуулын багийнхан малтлага эхэлснээс хойш амь үрэгдсэн 20 гаруй дайчны шарилын үлдэцийг илрүүлж, хориглолтын шуудуунаас 10 нэр төрлийн 1222 ширхэг гранат, мина зэрэг тэсэрч дэлбэрэх зэвсэг олж, устган аюулгүй болгосон байна. Хамтарсан экспедицийн гол зорилго нь амь үрэгдсэн Улаан армийн дайчдын шарилыг илрүүлж, ОХУ-ын талд албан ёсоор шилжүүлэх, цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэх болон олдворуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад чиглэдэг юм.     Эрэл хайгуулын эхний өдрүүдэд хэд хэдэн чухал олдворууд олдсон мэдэгдэхүйц үр дүнтэй байна.

 

Ажлын эхний шатанд эрлийн багийнхан нэг хэсгээс хоёр дайчны шарилыг илрүүлэн малтан гаргасан бол, өөр нэг бүсээс дахин дөрвөн дайчны шарил шинээр илрүүлжээ. Одоогоор хоёр дайчны шарилыг бүрэн гаргаж аваад байгаа бөгөөд эрлийн ажил тасралтгүй үргэлжилж байна. Түүнчлэн, өмнөх эрлийн багуудын илрүүлсэн есөн дайчны шарилыг татан гаргах ажлыг гүйцэтгэсэн аж.

 Эрэл хайгуулын багийнхан тулалдаанд оролцсон дайчдын шарилаас гадна зэр зэвсэг, сум хэрэгсэл болон дайны үеийн бусад түүхэн эд зүйлсийг олж илрүүлж байна. Сонирхол татсан олдворуудын нэг нь тухайн үед тулалдаанд ашиглагдаж байсан танкийн гинжний хэсгүүд байв. Эдгээр нь чухам ямар загварын байлдааны машинд хамаарахыг мэргэжилтнүүд нарийвчлан тогтоох бөгөөд урьдчилсан таамгаар уг гинж нь Японы танкийнх байж болзошгүй хэмээн үзэж байна. Олдвор бүр нь түүхэн ой санамжийг хадгалан хамгаалах, Халхын голын тулалдаанд оролцсон дайчдын мартагдсан нэрийг түүхэнд эргэн мөнхлөхөд чиглэсэн бас нэгэн чухал алхам юм.

 

Уг хээрийн судалгааг «Орос, Монгол: Мөр зэрэгцэн 105 жил» төслийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн грантын сангаас олгосон дэмжлэгтэйгээр «Цаг үе, үе удмын холбоо» сан хэрэгжүүлж байгаа бөгөөд Оросын эрэл хайгуулын хөдөлгөөн дэмжин ажиллаж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ 1 цагийн өмнө
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… 1 цагийн өмнө
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… 1 цагийн өмнө
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА 2 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 2 цагийн өмнө
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 2 цагийн өмнө
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… 2 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 2 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 19 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ 21 цагийн өмнө
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО 21 цагийн өмнө
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… 21 цагийн өмнө
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… 23 цагийн өмнө
МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 23 цагийн өмнө
МОНГОЛ, ЯПОН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦ, ТЕХНОЛОГИЙН ХАМТЫН АЖ… Өчигдөр
"THE MONGOLZ" БРАЗИЛЫН "MIBR" БАГТАЙ ӨНӨӨДӨР 14.00 ЦАГААС ТОГЛОНО Өчигдөр
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ Өчигдөр
КИМ ЖОН УН ШИНЭ ЭСМИНЕЦЭЭ ЦӨМИЙН ХАРИУ ЦОХИЛТЫН ЗЭВСЭГЛЭЛД АШИГЛАНА ГЭ… Өчигдөр
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЫН ТАМИРЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ Өчигдөр
АНУ-Д НЭВТРҮҮЛЭХ ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ ТУХАЙН ХИЛИЙН БООМТОД U.S. CUSTOMS … Өчигдөр