ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

Admin
2 цагийн өмнө

 "Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн компани болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, татан буулгах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг Засгийн газрын тогтоолын хавсралтаар тус тус батлав. 

Тогтоолын төсөлд тусгагдсанаар нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн 25 газар хамрагдаж байна. 2025 оны байдлаар эдгээр байгууллага нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ. 

Урьдчилсан тооцооллоор удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэн, бүтэц, орон тоог оновчтой болгоно. Байгууллагуудын байр ашиглалт, тээврийн үйлчилгээ, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад захиргаа, үйлчилгээний чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ. 

Цаашид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгосноор үр ашиг нэмэгдэж, төсвийн ачаалал үе шаттай буурна үзэж байна.

2025 тайлангаас үзвэл төрийн өмчит үйлдвэрийн 65 газар 7,030 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 65 газрын 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 23 минутын өмнө
ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГ… 29 минутын өмнө
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙ ӨВДӨГНИЙ … 40 минутын өмнө
ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАВАЛ 300,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО 1 цагийн өмнө
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ 1М2-ЫН ҮНЭ 3.9 САЯ ТӨГРӨГ БАЙНА 1 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАХААР ХҮРЭЛЦЭ… 1 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 2 цагийн өмнө
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… 4 цагийн өмнө
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… 4 цагийн өмнө
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 5 цагийн өмнө
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 5 цагийн өмнө
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… 5 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 5 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 22 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ Өчигдөр
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО Өчигдөр
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… Өчигдөр
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… Өчигдөр