ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАВАЛ 300,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Admin
1 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам/БОУАӨЯ/-наас тарвага агнах, барихтай холбоотой хууль, журам болон энэ онд хэрэгжих зохицуулалтын талаар мэдээллээ. БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрын шинжээч Д.Сонин-Эрдэнэ хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд хууль бус ан агнуурын зөрчил буурахгүй байна.  Илрүүлж буй зөрчлийн 50 орчим хувь нь тарвага агнах, барих, дамжуулан худалдахтай холбоотой байна" гэв. Амьтны тухай хуульд заасны дагуу тухайн жилд судалгаа, нөөцөд үндэслэн ахуйн зориулалтаар агнах, барих амьтдын тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоон баталдаг. Иргэд тарвагыг наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15-ны хооронд хуульд нийцүүлэн агнах боломжтой. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхийн бичгийг авч, амьтны нөөц ашигласны төлбөрийг төлсөн байх шаардлагатай.

Энэ онд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл гэсэн долоон аймгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөл олгож, тодорхой тооны тарвага агнуулах эрх олгож байгаа аж.

Гэхдээ тухайн аймагт хуваарилсан агнуурын тоо хэмжээний хүрээнд л тарвага агнах бөгөөд иргэд заавал эрхийн бичгээ авч, холбогдох төлбөрөө төлсөн байх ёстой. Харин бусад аймгийн нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар тарвага агнах, барих зөвшөөрөл олгохгүй. Мөн хуульд заасны дагуу агнасан амьтны гаралтай эд зүйлсийг худалдах, худалдан авах тохиолдолд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан гарал үүслийн тодорхойлолт авах шаардлагатай. БОУАӨЯ-ны мэдээлснээр Байгаль орчны улсын хяналтын газраас жил бүр амьтны хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамж боловсруулж, орон нутагт хүргүүлэн улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулдаг байна. Сүүлийн гурван жилийн хяналт шалгалтын дүнгээр хууль бус ан агнууртай холбоотой зөрчил буураагүй. Үүний дотор тарвагатай холбоотой зөрчил өндөр хувийг эзэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 23 минутын өмнө
ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГ… 29 минутын өмнө
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙ ӨВДӨГНИЙ … 40 минутын өмнө
ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАВАЛ 300,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО 1 цагийн өмнө
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ 1М2-ЫН ҮНЭ 3.9 САЯ ТӨГРӨГ БАЙНА 1 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАХААР ХҮРЭЛЦЭ… 1 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 2 цагийн өмнө
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… 4 цагийн өмнө
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… 4 цагийн өмнө
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 5 цагийн өмнө
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 5 цагийн өмнө
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… 5 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 5 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 22 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ Өчигдөр
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО Өчигдөр
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… Өчигдөр
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… Өчигдөр