АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙ ӨВДӨГНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын тасгийн эмч нар робот тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг хийж эхэллээ.

Энэхүү технологийг Монгол Улсад анх 2023 онд АШУҮИС, АУС-ийн Гэмтэл согог судлалын тэнхмийн санаачлагаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт БНСУ-ын CUREXO компанийн мэргэжилтнүүд болон эмч нартай хамтран нэвтрүүлж, мөн 5 өвчтөнд робот тусламжтай өвдөгний үе суулгах х мэс заслыг амжилттай хийж байсан билээ.

Тэгвэл 2026 онд энэхүү дэвшилтэт технологийг Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын эмч нар бие даан хэрэгжүүлж эхэлж байгаа нь Монголын эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, технологийн чадавхыг бэхжүүлж, орчин үеийн мэс заслын технологийг эх орондоо нутагшуулж буйн нэгэн чухал үр дүн болж байна.

Роботын тусламжтай мэс заслын технологи нь мэс заслын өмнөх төлөвлөлт, яс тайрах хэмжээ, хиймэл үеийн байрлал болон үений тэнцвэржилтийг өндөр нарийвчлалтай тооцоолох боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр эмчийн мэргэжлийн ур чадвар, туршлагыг технологийн дэвшилтэй хослуулан мэс заслын нарийвчлалыг сайжруулах боломжтой юм. Энэхүү технологийг нутагшуулах нээлтийн арга хэмжээг АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор Б.Дамдиндорж нээж, АШУҮИС-ийн удирдлагууд, багш, эмч, эмнэлгийн ажилтнууд болон БНСУ-ын NOV эмнэлгийн робот мэс заслын эмч Рюү Хо Кан, “Тимус Фарм” компанийн захирал Ш.Мухамед Жан, CUVIS робот төхөөрөмжийн компанийн инженер, холбогдох албаны төлөөлөлүүд оролцлоо.

АШУҮИС нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх хүрээнд шинэ технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, сургалт, судалгаатай уялдуулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Монгол-Японы эмнэлгийн технологийн хөгжлийн нэг чиглэлд роботикоор өвдөгний хиймэл үе суулгах мэс заслыг багтаасан.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 1 цагийн өмнө
ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГ… 1 цагийн өмнө
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙ ӨВДӨГНИЙ … 1 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАВАЛ 300,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО 2 цагийн өмнө
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ 1М2-ЫН ҮНЭ 3.9 САЯ ТӨГРӨГ БАЙНА 2 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАХААР ХҮРЭЛЦЭ… 2 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 2 цагийн өмнө
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… 5 цагийн өмнө
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… 5 цагийн өмнө
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 6 цагийн өмнө
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… 6 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 6 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 23 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ Өчигдөр
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО Өчигдөр
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… Өчигдөр
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… Өчигдөр