ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон орон даяар хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үндэстний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс болон Баянзүрх дүүргийн салбар комиссоос өнөөдөр /2026.09.09/ зохион байгууллаа.

image-20260909144552-3.jpeg

Энэхүү гэрэлт хөшөөний эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 онд ОХУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын Ерөнхийлөгчийн улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын асуудлаар гаргасан мэдэгдлийн хүрээнд 2001 онд ОХУ-ын Москва хотын ойролцоох Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд, уран барималч Б.Хийморь нарын эх загвараар босгосон байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д  байрлах гэрэлт хөшөөнд 2021 онд хүндэтгэл үзүүлэхдээ, эх нутагт нь дурсгалын хөшөөг босгож, элгэн саданд нь ойртуулах ёстой гэсэн санаачилга гаргасан байдаг.

image-20260909144552-1.jpeg

Энэ хүрээнд Цагаатгалын Улсын комисс 2022 онд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комисс, НИТХ-ын Ажлын албатай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувилбарыг нь босгож, тав дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 1 цагийн өмнө
ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГ… 1 цагийн өмнө
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙ ӨВДӨГНИЙ … 1 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАВАЛ 300,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО 2 цагийн өмнө
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ 1М2-ЫН ҮНЭ 3.9 САЯ ТӨГРӨГ БАЙНА 2 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАХААР ХҮРЭЛЦЭ… 2 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО 2 цагийн өмнө
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… 5 цагийн өмнө
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… 5 цагийн өмнө
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА 6 цагийн өмнө
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… 6 цагийн өмнө
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 6 цагийн өмнө
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… 23 цагийн өмнө
ХОЙД СОЛОНГОС, ОХУ ХИЛ ДАМНАСАН АНХНЫ ГҮҮРЭЭ НЭЭЖЭЭ Өчигдөр
“BARILGA EXPO” 40 ДЭХ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО Өчигдөр
Б.ДАШПҮРЭВ: ЭРЭЭНЦАВ БООМТООР ОРЖ ИРСЭН ШАТАХУУНЫ ЗҮҮН БҮСЭД БОГИНО ХУ… Өчигдөр
УГТЭ ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТАЛААР ИРГЭДЭ… Өчигдөр