БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

Admin
50 минутын өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов.

Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийн зэрэг чиглэлүүдээр тус бүрчлэн төлөвлөгөө гаргаж, судалгаа хийж хамтран ажиллахаар тохиролцлоо. CNPC-ийн зүгээс Монгол Улсад 9 дүгээр сард 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцов. Үүнээс гадна дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан 9 дүгээр сард нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20,000–30,000 тонн дизель түлш, 10 дугаар сард 10,000 тонн АИ-92 автобензин, 30,000–40,000 тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-ийн талд хүргүүллээ. Тэдний зүгээс шуурхай судалж нааштай хариу өгөх талаар ажиллахаа илэрхийлэв.

Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаар бус урт хугацаанд тогтвортой хангах гэрээ, баталгаат хэмжээ, ил тод шударга, ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын логистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр CNPC болон “PetroChina International”-тай хамтран ажиллаж ойрын үед бодит гэрээ хэлцэлд хүрэхээр тохиролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 50 минутын өмнө
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 1 цагийн өмнө
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … 3 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА 3 цагийн өмнө
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … 22 цагийн өмнө
ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГ… 22 цагийн өмнө
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙ ӨВДӨГНИЙ … 22 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАВАЛ 300,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО 23 цагийн өмнө
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ 1М2-ЫН ҮНЭ 3.9 САЯ ТӨГРӨГ БАЙНА 23 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАХААР ХҮРЭЛЦЭ… 23 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО Өчигдөр
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ Өчигдөр
АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГААГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ГАРСАН ШИЙДВЭРИ… Өчигдөр
МУ-ЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН СОЁЛЫН Х… Өчигдөр
МОНГОЛ -ХЯТАДЫН СЭТГҮҮЛЧДИЙН 16-Р ФОРУМ ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА Өчигдөр
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” НАЙДВАРТАЙ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА Өчигдөр
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XIV ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВ… Өчигдөр
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ Өчигдөр
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР ЭНЭ САРЫН 12-13-НД ШИЛЖИХ ШӨНӨ ЦОЧИР ХҮ… Өчигдөр