УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА


Хүйтний улирлыг угтан томуу, томуу төст өвчин болон түүний хүндрэлээс сэргийлэх зорилгоор тухайн жилийн вирусийн идэвхжилд тохирсон 4 цэнт томуугийн вакциныг улс даяар зорилтот бүлэгт үнэ төлбөргүй, бусад иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж байна.

УБТЗ-ын Төв эмнэлэг нь 2026 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс БНСУ-ын "SkyCellflu" нэрийн 4 цэнт вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийж эхлээд байна.

Тус вакцин нь ДЭМБ-ийн зөвлөмжинд нийцсэн 2026-2027 оны улирлын хамгийн сүүлийн омгийг агуулсан бөгөөд зургаан сараас дээш насны бүх хүн, өндөгний харшилтай хүн ч хийлгэж болохоороо онцлогтой сайн чанарын вакцин юм. Вакцин хийлгэх боломж болон тухайн хүний эрүүл мэндийн байдлыг эмч үзэж, үнэлнэ.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс: Сүүлийн нэг сарын дотор өөр ямар нэг вакцин хийлгээгүй байх, мөн сүүлийн нэг сарын дотор өөр халдварт өвчнөөр өвдөөгүй байх, одоо халуурч, ханиалгаж, суулгах шинж илрээгүй зовиургүй байх. Мөн өмнө нь вакцин хийлгэсний дараа хүнд хэлбэрийн харшлын урвал илэрч байсан эсэх болон бусад харшлын түүхээ эмчид заавал мэдээлнэ

Хориглох заалт: Өмнө нь томуугийн вакцин хийлгэсний дараа хүнд харшлын урвал өгч байсан бол, мөн өндөр халууралттай (38C-ээс дээш) хурц халдварт өвчний үед түр хойшлуулна.

Улирлын томуугийн вакцинд хамрагдах нь халдвар болон хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

УБТЗ-ын Төв эмнэлэгт томуугийн вакцин хийлгэх иргэд:

08:00–15:00 цагийн хооронд цахим бүртгэлээр 65 мянган төгрөгийн төлбөр төлж, Халдвартын кабинетэд хандана уу.

Улирлын томуугийн вакцин нь томуугаар өвчлөх болон өвчилсөн тохиолдолд хүндэрч, хатгалгаа зэрэг хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулахад тусална. ДЭМБ-аас улирлын томуугийн вакцинжуулалтыг ялангуяа хүндрэх эрсдэл өндөртэй бүлгүүдэд чухал ач холбогдолтой гэж зөвлөдөг.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29