Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР НЭГЭН ХҮСЭЛТ ГАРГААГҮЙ

Admin
1 цагийн өмнө

“Гэрт ойрхон сургууль” санаачилгын хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зардал төсөвлөсөн гэх асуудалд Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.

Тэрбээр “Гэрт ойрхон сургууль” санаачилгын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор 2026 оны төсвийн тодотголд нийт 50 тэрбум төгрөг тусгасан гэдгийг хэлэв. Үүнээс 13.9 тэрбум төгрөгийг ачаалал өндөртэй байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээслэх, анги танхим тохижуулахад, 18.7 тэрбумыг бага ангийн шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой сургалтын орчныг шинэчлэхэд, 15 тэрбумыг шинээр байгуулагдаж буй төрийн өмчийн төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөжээ. Харин дээрх төсөвтэй холбоотойгоор Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд мөнгө төсөвлөсөн гэх мэдээлэл гарсан юм.

Үүнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Ийм санал хүсэлт байхгүй учраас тийм баримт гэж байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье” гэв.

Мөн төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах бодлого, түүний зорилго, үндэслэл болон ямар үр дүн гаргах талаар бүрэн дүүрэн баримтаар нээлттэй мэдээлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Хүүхдийн сурах эрх, боловсролын асуудлыг улс төржүүлж гацаахгүй байхыг хүсье. Төрөлжсөн ахлах сургуулийн ажлыг улс төржүүлбэл олон мянган хүүхэд хохирно. Улс төр биш ажил хийе. Төсвийн тоо, цэг, таслал бүрийн ард ард түмний эрх ашиг бий. Тоо бүрд эргэлзээ байгаа бол ил тод, нээлттэй, баримттай хэлэлцүүлэх ёстой” хэмээлээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 15 минутын өмнө
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 57 минутын өмнө
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 1 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 1 цагийн өмнө
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 19 цагийн өмнө
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 20 цагийн өмнө
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 20 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 20 цагийн өмнө
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 22 цагийн өмнө
УИХ-ЫН ГИШҮҮД УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭ… 23 цагийн өмнө
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТИЙН ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАХЬ ЦАХИЛГААН … Өчигдөр
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫГ АЛБАН ЁСООР УГТАЖ АВЛАА Өчигдөр
АРХАГ ӨВЧТЭЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭГ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, ЭМИЙН ЗАРДЛЫН … Өчигдөр
ХАРЬД ХЭЛМЭГДСЭН МОНГОЛЫН 249 ИРГЭНИЙ ДУРСГАЛЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГ… Өчигдөр
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР РОБОТЫН ТУСЛАМЖТАЙ ӨВДӨГНИЙ … Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ТАРВАГА АГНАВАЛ 300,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО Өчигдөр
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ 1М2-ЫН ҮНЭ 3.9 САЯ ТӨГРӨГ БАЙНА Өчигдөр
ВЬЕТНАМ УЛСЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧЛАХААР ХҮРЭЛЦЭ… Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО Өчигдөр
ХАЛХ ГОЛООС ОЛДСОН ДАЙЧДЫН ШАРИЛЫГ ОХУ РУУ ШИЛЖҮҮЛНЭ Өчигдөр