Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт жилийн дараа дахин Улаанбаатарт ирж байна. Тэрээр анх CEO-ийн албан тушаалд томилогдсоноосоо хойш удалгүй буюу 2025 оны есдүгээр сард Монголд ирж, Оюу толгойн уурхайтай танилцсан. Энэ удаагийн айлчлал нь түүнээс хойш ойролцоогоор нэг жилийн дараа болж буйгаараа онцлог болж байна.
Түүний энэ удаагийн айлчлал хэд хоног үргэлжлэх, ямар хүрээнд уулзалт хийх талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Гэхдээ Монголын Засгийн газар болон Рио Тинто хооронд Оюу толгойн төслийн асуудлаар хэлэлцэж буй энэ үед компанийн хамгийн өндөр түвшний удирдлага Монголд ирсэн нь анхаарал татаж байна.
Саймон Троттыг ажлаа авснаас хойш Рио Тинтогийн хувьцааны ханш 50 гаруй хувиар өссөн байна. Мөн 2025 онд Рио Тинто группдэлхий даяар хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд 57.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 9.9 тэрбум ам.долларын татвар хураамж төлснөөс Монгол Улсад 628 сая ам.долларын татвар, АМНАТ төлжээ.
Саймон Тротт нь 2025 оны наймдугаар сард “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд үүнээс өмнө тус компанийн төмрийн хүдрийн бизнесийг удирдаж байсан юм. Тэрбээр Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа “Рио Тинто”-гийн зэс, литийн томоохон төслүүдийн хөгжүүлэлтэд анхаарч, төслүүд хэрэгжиж буй улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж ирсэн байна.