УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ


Улсын нэгдүгээр төв эмнэлэг дэлхийн анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Meerecompany-ийн зохион бүтээсэн “Revo-I” робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.  

 Нээлтийн үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал П.Анхтуяа үг хэлэхдээ “УНТЭ-ийн мэс заслын тусламж, үйлчилгээнд түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн мөч тохиож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд асан Ж.Чинбүрэнгийн санаачилгаар одоогийн Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын гүйцэтгэлээр бид “Revo-I” робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Уг системийг нэвтрүүлэхэд манлайлан ажиллаж буй УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн баг хамт олонд талархал илэрхийлье. Бид эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх зорилгоор БНСУ-д сургахаас гадна ХСҮТ-ийн хамт олонтой нягт хамтран ажиллаж эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэлээ. Цаашид уг технологийг өргөжүүлэх, иргэдэд үйлчлэх хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хүний нөөцөө бэлтгэх тал дээр анхаарч ажиллана” гэжээ.

Тус эмнэлэг робот мэс заслын тусламжтай өвчтөнд аюул багатай үйлчилгээ үзүүлэх, хүрц хэцүү эмгэгийг авахад гардаг хүнд бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой аж. Мэс заслын эмч тус роботыг удирдаж тухайн өвчтөний эрхтэнг ялгах, оёдол тавих, хайчлах, тайрах зэрэг маш олон үйлдлийг хийнэ. Энэхүү робот мэс заслын үйлчилгээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хавдар судлалын үндэсний төв нэвтрүүлж байсан бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг хоёр дахь нь боллоо. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29