ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА

Admin
33 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Эрдэнэбүрэний 90 МВт-ын усан цахилгаан станц жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Станц 2030 оны тавдугаар сард ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм. Мөн 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.  

613f93dc952e6a606db848fa08a298f4.jpeg

Түүнчлэн: Жилд CO2-ын ялгарлыг ойролцоогоор 300 мянган тонноор бууруулах,

Үүнтэй дүйцэх нүүрсний хэрэглээ 110 мянган тонноор буурах, Жилд ойролцоогоор 120 мянган өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, Орон нутгийн эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх ач холбогдолтойг төслийн менежер танилцууллаа.

ca1cc07ca9ef461c921724ea7e0c1500.jpeg

Одоогоор үндсэн туннелийн 4 хэсэг, барилгын туслах бүх туннелийг үндсэн туннельд холбоод байна. Ус дамжуулан урсгах 385 м туннель барьж дуусгажээ.

Станцын барилгын суурийн ажил дуусч, ус хуримтлуулах худаг, 1-4 дэх генераторын эхний давхаргын бетон цутгалт дууссан бөгөөд 1-2 дахь генераторын хоёр дахь давхаргын бетон цутгалтыг хийж байна. 11 тэрбум м.куб багтаамжтай усан сан, далан барьснаар 24 км урт, 4 км өргөн нуур бий болох юм.

b233f36a00534bdd45e86387d6486c27.jpeg

Ховд аймагт хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Элчин сайдыг түр хамаарагч Цао Ли БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжиллаа. Тэрбээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төсөл бол хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаагийн нэг илрэл гэж үздэгээ илэрхийллээ.   

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа усан цахилгаан станцын төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм.  Тэрбээр, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох энэ бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг оролцогч талуудад захиж, бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.  Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авдаг юм. Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна” компани ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДАЛД БА… 21 минутын өмнө
ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙН… 33 минутын өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭ… 41 минутын өмнө
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН “НОГДОЛ АШИГ“-ИЙГ 2027 ОНООС ХУВААРИЛНА 2026/09/12
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10
МОНГОЛ УЛС АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН А… 2026/09/10
УБТЗ-ЫН ТӨВ ЭМНЭЛЭГ ТОМУУГИЙН САЙН ДУРЫН ВАКЦИН ХИЙЖ БАЙНА 2026/09/10
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА 2026/09/10
БНХАУ-С ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 2026/09/10