2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД МОНГОЛ УЛСАД ХУДАЛДААЛАГДАХГҮЙ

Admin
1 цагийн өмнө

Өнөөдөр Монгол Улсад албан ёсоор импортлон, дэлгүүрийн лангуун дээр худалдаалж буй амт, үнэр нэмсэн янжуур тамхины бүтээгдэхүүнүүдээс:

viber_image_2026-09-14_11-54-09-994.jpg

зэрэг хамгийн багадаа 34 нэр төрлийн бүтээгдэхүүн хамаарч байна.

Хэрэв Тамхины хяналтын тухай хуулийн төсөл одоогийн амт, үнэрийг бүхэлд нь хориглосон зохицуулалтаараа батлагдвал 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эдгээр бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсоор импортлох, худалдах боломжгүй болно.

Монголын тамхины зах зээлийн 60 гаруй хувийг амт, үнэр нэмсэн янжуур тамхины хэрэглээ эзэлдэг. Гэтэл хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал зах зээлийн талаас илүү хувийг бүрдүүлдэг бүтээгдэхүүнүүд нэгэн зэрэг хориглогдож, албан ёсны худалдаанд зөвхөн уламжлалт тамхины амттай бүтээгдэхүүнүүд үлдэхээр байна.

Үүний зэрэгцээ 20 ширхэгтэй нэг хайрцаг янжуур тамхинд ногдуулдаг онцгой албан татварыг одоогийн 836 төгрөгөөс 2,000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, татвар нэг дор 2.4 дахин нэмэгдэнэ. Татварын өөрчлөлт хэрэгжиж эхлээгүй байхад ч импортлогчдын ихэнх нь тамхины жижиглэнгийн үнээ аль хэдийн өсгөсөн байна. Татвар нэмэгдвэл үнэ дахин өсөж, хэрэглэгчдийн санхүүгийн дарамт улам нэмэгдэх нөхцөл үүснэ.

Энэ зохицуулалт нь зөвхөн цахилгаан тамхийг бус, өнөөдөр дэлгүүрүүдээр худалдаалж буй амт, үнэртэй янжуур тамхийг мөн хамарч байгаа юм. Дээрх жагсаалт нь одоогоор тодорхой болсон бүтээгдэхүүнүүд бөгөөд зах зээл дээрх бүх нэр төрлийг бүрэн багтаагаагүй болно. Өөрөөр хэлбэл, хууль энэ хэвээр батлагдвал хэрэглэгчдийн олонхын тогтмол хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд албан ёсны худалдаанаас нэгэн зэрэг шахагдаж, үлдсэн бүтээгдэхүүний татвар болон үнэ огцом нэмэгдэнэ. Харин бодит эрэлт хэвээр үлдэх учраас нийлүүлэлт хууль бус зах зээл рүү шилжих, татварын орлого буурах, гарал үүсэл болон чанарын баталгаагүй бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэх эрсдэлтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО 44 минутын өмнө
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ 53 минутын өмнө
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД М… 1 цагийн өмнө
"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН Г… 1 цагийн өмнө
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДАЛД БА… 1 цагийн өмнө
ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙН… 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭ… 2 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН “НОГДОЛ АШИГ“-ИЙГ 2027 ОНООС ХУВААРИЛНА 2026/09/12
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ РОБОТ МЭС ЗАСЛЫГ НЭВТРҮҮЛЭВ 2026/09/11
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ САЙМОН ТРОТТ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ДАХ… 2026/09/11
Л.ЭНХ-АМГАЛАН: ЕРӨНХИЙ САЙДЫН ГЭР БҮЛИЙН ХАМААРАЛ БҮХИЙ СУРГУУЛЬ ЯМАР … 2026/09/11
БАТСҮМБЭР, ЛҮН СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦ БАРИХА… 2026/09/10