ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улс, Оросын Холбооны Улсын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик, хил орчмын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт” 2026 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Чуулга уулзалтад Монгол, Оросын төрийн болон орон нутгийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоо, аж ахуйн нэгжийн 400 гаруй төлөөлөгч оролцож байна. ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүн Алексей Оверчук ахалж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэх нэгдсэн болон салбар хуралдаан, бизнесийн уулзалт, хоёр талт уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр:  “Тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа: Евразийн коридорыг хөгжүүлэхэд Монгол, Оросын бүс нутгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт салбар хуралдаан;

  • “Монгол, Оросын бүс нутгуудын спортын салбарын хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан;
  • Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан;
  • Бизнесийн төлөөллийг холбоо тогтоох уулзалт (B2B);
  • Монгол, Оросын бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн;
  • Монгол, Оросын бүс нутгийн төлөөлөгчдийн хоёр талт уулзалт, хэлэлцээ зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Мөн Монгол, Оросын хамтын ажиллагааны үндэсний бизнесийн зөвлөлүүдийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын 18 дугаар хуралдаан, чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг зохион байгуулна.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй B2B уулзалт, бүс нутгийн төлөөлөгчдийн хоёр талт уулзалт, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн нь Монгол, Оросын аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага болон орон нутгийн төлөөлөгчдийн шууд харилцааг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлоход чиглэж байна.

Түүнчлэн чуулга уулзалтаар тээвэр, хил орчмын хамтын ажиллагаа, спорт, аялал жуулчлал болон бүс нутгийн эдийн засгийн харилцааны бусад чиглэлээр санал солилцож, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Монгол, Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт есдүгээр сарын 15-ны өдөр үргэлжилнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… 38 минутын өмнө
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 49 минутын өмнө
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 57 минутын өмнө
ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО 2 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ 3 цагийн өмнө
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД М… 3 цагийн өмнө
"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН Г… 3 цагийн өмнө
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДАЛД БА… 4 цагийн өмнө
ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙН… 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭ… 4 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН “НОГДОЛ АШИГ“-ИЙГ 2027 ОНООС ХУВААРИЛНА 2026/09/12
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11