Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БОЛЖ

Admin
57 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр төсвийн тодотголд тусгасан гэх асуудал гараад буй. Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан төсвийн тодотгол болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголоор “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байсан. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр задруулсан гэх эксэл файлын эзэд хэн байсан гэдэгт тайлбар өгье.

Намайг эзгүй хойгуур элдвээр харлуулж, золигт гаргах гэж оролдож байгаа юм байна. Намайг Монгол төрийн Түгжил гэж зарлалаа. Тиймээс би өнөөдөр Монгол төрийн хатиг, хавдар, түгжлүүдийг албан ёсоор баримттай зарлана. Би Монголын ард түмэнд тангараг өргөсөн болохоос биш ямар нэгэн улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй.  Монголын төрийг маш их хагалан бутаргаж байгаа бүлэглэл байна. Тэр бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ба түүний нөхөд гэдгийг албан ёсоор зарлая. А.Ариунзаяа гишүүний зөвлөх нь Батцэцэг гэж бүсгүй бий. Намайг 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхад Батцэцэг гэх бүсгүйг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар тавьж байсан. Намайг ажлаа өгсний дараа яамныхантайгаа өс зангидсан. Үндсэндээ Боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа болсон. Хаа яваа газраа Боловсролын яамтай холбоотой бүх файл надад байгаа шүү гэж явдаг. 

Энэ баримт нотолгоотой эксэл файл юм байна гэдгийг албан ёсоор олон нийтэд задалсан хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун гишүүн юм. 

УИХ дээр зөвхөн 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсан. Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээнд 50 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.  Өнгөрсөн таван сарын хугацаанд “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” хөтөлбөртэй холбоотой бичиг баримтуудыг батлуулахын тулд маш олон файл бэлтгэгддэг. Улсын төсөв батлагдсаны дараа төсөвт тусгагдсан санхүүжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч нар тендерийн тухай хуулиар худалдан авалтыг зохицуулдаг. Улсын төсөв батлагдаагүй байхад зарим хувийн сургуульд санхүүжилт олгох гэж байна гэх увайгүй үйлдлээ зогсоо гэдгийг нэр бүхий УИХ-ын гишүүдээс шаардаж байна. Тэр гарч ирсэн эксэл файлууд бол зөвхөн ажлын хүснэгтүүд. Энэ хүмүүс гурав дахь жилээ улсын төсөв батлах гэж байгаа УИХ-ын гишүүд. Улсын төсөв хэрхэн батлагддаг талаар маш ойлгомжтой, мэдлэг чадвартай гишүүд гэдэгт би бүрэн итгэж байгаа. Гэхдээ энэ хүмүүс барьцаалагдсан байна. Нэр бүхий гишүүдийн хүүхдүүд бүгд хувийн сургуульд сурдаг юм байна. Энэ гишүүдийн үр хүүхдүүдтэй хичээлийн анги танхимд ардын хүүхдүүд хамт сууж болохгүй юу" гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… 57 минутын өмнө
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 1 цагийн өмнө
ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО 3 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ 3 цагийн өмнө
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД М… 3 цагийн өмнө
"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН Г… 3 цагийн өмнө
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДАЛД БА… 4 цагийн өмнө
ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙН… 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭ… 4 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН “НОГДОЛ АШИГ“-ИЙГ 2027 ОНООС ХУВААРИЛНА 2026/09/12
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧ Б.ХҮРЭЛЧУЛУУН ТОКИОГИЙН ДЭЛХИЙН АВАРГААС АЛТ… 2026/09/11
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭРТ ТЭЦ-5 ЭРЭМБЭЛЭГДЖ… 2026/09/11
“МӨРДӨН ШАЛГАХ АЛБА“-НЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА 2026/09/11
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОРЫГ УЛСЫН… 2026/09/11