МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсоны дараа аймгийн иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

803067733_1412778957696301_8343203490686312416_n.jpg

Үүнд Баян-Өлгий аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүч чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох ёстойг хэллээ. Ерөнхийлөгч үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх зарчим, төрийн алба, монгол хэлний сургалт зэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Үндэстэн, ястнаараа талцаж хуваагдах, ялгаварлан гадуурхал байж болохгүйг онцгойлон анхааруулж, ард түмний эв нэгдлийг хүн бүр нүдний цөцгий мэт хамгаалах учиртайг хэлэв.  Иймээс төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх, хувь хүн ч хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулж байхыг уриаллаа. Цаашид үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлээ зогсоохгүй бол төрийн хууль тухайн хүнийг дуудна гэдгийг хэлэв.

Эх хэлээ сурч, эзэмших нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг учир хүүхдүүдэд багаас нь зааж сургахад төр, засаг, орон нутгийн удирдлага, боловсролын салбарынхан идэвх, санаачилгатай ажиллахыг сануулав. 

  

808079800_1412779461029584_6580694161119048604_n.jpg

Өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар зэрэг газарт дур зоргоороо оршуулгын зан үйл хийх, газар, уул, усны нэрийг өөрчлөх, төрийн албан хаагчийг нам, улс төрийн харьяалал, үндэс угсаа, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж болохгүйг хэллээ. Ялангуяа оршуулгын зан үйлийг улсын хэмжээнд цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох цаг болсныг тодотголоо. Монгол Улсын иргэн бүр эх орондоо эрх чөлөөтэй, итгэл үнэмшилтэй, эв нэгдэлтэй, аз жаргалтай сайхан амьдрах учиртайг хэлэв. Иймээс иргэдийг эв нэгдэлтэй байхыг дахин сануулж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, хичээн зүтгэхийг уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ 1 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… 2 цагийн өмнө
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… 2 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… 22 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 22 цагийн өмнө
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 22 цагийн өмнө
ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ 23 цагийн өмнө
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО Өчигдөр
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД М… Өчигдөр
"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН Г… Өчигдөр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДАЛД БА… Өчигдөр
ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙН… Өчигдөр
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН “НОГДОЛ АШИГ“-ИЙГ 2027 ОНООС ХУВААРИЛНА 2026/09/12
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11
АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ 2026/09/11
Н.НАРАНБААТАР: “ГЭРТ ОЙР СУРГУУЛЬ”-ИЙН 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨСӨВ БАТАЛ… 2026/09/11