МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Admin
Өчигдөр

Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай олон талт асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд Монгол Улс, ОХУ-ын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Евразийн тээврийн коридорын хөгжлийг эрчимжүүлэх, хоёр улсын хил орчмын бүс нутгийн тээвэр, логистикийн уялдаа холбоог сайжруулах асуудлыг хэлэлцсэн панель хуралдаан болж, хоёр улсын Засгийн газар, Зам тээврийн сайд, удирдах албан тушаалтнууд тээврийн салбарын одоогийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагаа, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцэж байна.

Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн сайдын орлогч, Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, Монголын Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов болон Забайкалийн хязгаарын холбогдох байгууллагын төлөөлөл, ОХУ-ын Эрхүү дэх Ерөнхий консул Б.Ичинхорлоо, Бүгд Найрамдах Буриад Улсын аялал жуулчлалын сайд А.Ж.Доржиев болон хоёр орны тээвэр, логистик, дэд бүтцийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцож байна.

Тус хуралдааныг нээж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ, Монгол Улсын зам, тээврийн салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлттэй хөгжиж байгааг онцоллоо. Тухайлбал, 2026 оны эхний найман сарын байдлаар Монгол Улс нийт 123 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс авто тээврээр 82 сая тонн, төмөр замаар 41 сая тонн ачаа тээвэрлэсэн байна.

Мөн 2025 онд 180 сая зорчигч тээвэрлэж салбарын түүхэн дээд амжилтаа шинэчилсэн бол 2026 оны эхний найман сард 118 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн салбарын өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь гадаад худалдаа, тэр дундаа экспортын тээвэр байгааг салбарын сайд онцолж, энэ оны эхний найман сарын байдлаар 87 сая тонн экспортын ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт болохыг дурьдлаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Х… 2 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛ… 3 цагийн өмнө
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 3 цагийн өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… 3 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… 4 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ 4 цагийн өмнө
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 4 цагийн өмнө
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … 20 цагийн өмнө
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 20 цагийн өмнө
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… 20 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… 23 цагийн өмнө
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА Өчигдөр
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… Өчигдөр
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… 2026/09/14
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА 2026/09/14
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 2026/09/14