1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА

Admin
2 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.09.15/ түрээслээд өмчлөх “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны төсөл болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Солонго-1” төсөл нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын тогтоолтой учраас есдүгээр сарын 23-ний Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.  Түрээслээд өмчлөх орон сууцны цахим бүртгэлийг аравдугаар сарын 10-наас эхлүүлнэ. 14 хоногийн хугацаанд цахим сонгон шалгаруулалт явна. Шалгаруулалтад тэнцсэн айл өрхүүд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс байрандаа нүүж орох байх. “Солонго-1” орон сууцны 1м2-ын үнэ 4 сая 428 мянган төгрөгийн үнэтэй. Орон сууцны үнийг сайдын түвшинд нэмсэн асуудал байхгүй. Анх авсан зээлийн хүрээндээ хийгдсэн ажил. “Солонго-1” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжсэн.  Уг төсөлд зорилтот есөн бүлгийнхнийг хамруулна. Түрээслээд өмчлөх юм. Урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулах буюу 30 хувь шаардахгүйгээр 15 хувь болгоно. Зээлийн жилийн хүү 6 хувь байна.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Ногоон нуурт баригдсан 1008 айлын орон сууцны 756-г нь газраар солих гэрээтэй.  Энэ ажлууд явагдаж байна, ондоо багтаад айлуудыг оруулна. 256 айл нь түрээсээр явна. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн иргэдийг хамруулахаар газрын үнэлгээ явж байна.  1008 айлын орон сууцанд газраа өгсөн айлуудыг оруулснаар гэр хорооллын газарт 8000 айлын орон сууц барих боломжтой болно” . 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… 59 минутын өмнө
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА 2 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ 4 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… 5 цагийн өмнө
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… 5 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… Өчигдөр
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА Өчигдөр
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… Өчигдөр
ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО Өчигдөр
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД М… Өчигдөр
"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН Г… Өчигдөр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДАЛД БА… Өчигдөр
ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙН… Өчигдөр
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭ… Өчигдөр
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН “НОГДОЛ АШИГ“-ИЙГ 2027 ОНООС ХУВААРИЛНА 2026/09/12
ЛОС-АНЖЕЛЕС-2028 ОЛИМПЫН ЭРХИЙН БЭЛТГЭЛД ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТАМИРЧИН Д… 2026/09/11
КИМ ЖОН УН ИРГЭДИЙН АМРАЛТ, ЗУГААЛГЫН ГАЗРУУДЫГ ЭРЧИМТЭЙ БАЙГУУЛЖ БАЙН… 2026/09/11