ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭМДЭГЛЭЛ 1

Admin
2 цагийн өмнө

Хоёр улсын харилцааны тухай ярихад төрийн айлчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, томоохон төсөл хамгийн түрүүнд санаанд ордог. Харин хөрш орны тухай жирийн иргэдийн төсөөлөл юунаас бүрддэг вэ гэвэл хэвлэл мэдээллийн хүргэж буй өдөр тутмын мэдээ, сурвалжилгаас ихээхэн шалтгаална. Энэ тухай бид Хөх хотод болсон Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форумын үеэр олонтаа ярилцсан юм. 2026 оны есдүгээр сарын 8-нд болсон тус форум “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлага: Хоёр орны ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлье” сэдвийн хүрээнд өрнөв. Танхимд Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид, салбарын төлөөлөл нийлсэн 120 гаруй хүн цуглаж, 14 илтгэгч байр сууриа илэрхийллээ. Форумын үеэр хоёр талын холбогдох орон нутаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны таван баримт бичиг байгуулсан юм.

Тоонуудыг жагсаагаад өнгөрвөл ээлжит нэг олон улсын форум шиг сонсогдож болох. Харин танхимд сууж байхад хамгийн их анзаарагдсан зүйл нь “хоёр орны харилцаа сайн” гэх ерөнхий үгнээс илүү бид хөршийнхөө тухай яг юу мэдээлж байна вэ гэсэн асуулт байлаа.

ХӨРШ ОРНЫХОО ТУХАЙ БИД ХЭР САЙН МЭДДЭГ ВЭ?

Форумыг нээж Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны нарийн бичгийн дарга Цүй Шышинь үг хэлэв.

image.png

 Тэрбээр 2010 оноос эхэлсэн Хятад, Монголын сэтгүүлчдийн форум өнгөрсөн хугацаанд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд тогтмол уулзаж, санал бодлоо солилцдог механизм болон төлөвшсөнийг онцолсон юм. Гэхдээ түүний хэлсэн зүйлээс бидний анхаарлыг илүү татсан нь дараагийн алхмын тухай санаа байлаа. Хэвлэл мэдээлэл зөвхөн томоохон улс төр, эдийн засгийн үйл явдлыг дамжуулаад зогсохгүй энгийн хүмүүсийн амьдрал, хоёр орны хамтын ажиллагааны бодит жишээ, экологийн хамтын ажиллагаа, соёлын харилцааг илүү амьд байдлаар өгүүлэх хэрэгтэй гэдгийг тэр онцолсон. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц ч илтгэлдээ үүнтэй ойролцоо асуудлыг Монголын талаас хөндсөн.

image.png

“Бодит мэдээлэл нь ойлголцлын үндэс, ойлголцол нь итгэлцлийн үндэс юм” гэсэн түүний санаа форумын гол яриатай сайн нийцэж байв. Хоёр орны тухай мэдээллийг зөвхөн дамжуулаад зогсохгүй тухайн улсын бодит амьдрал, хөгжил, иргэдийн амьдрал, соёл, үнэт зүйлсийг харилцан ойлгуулахад анхаарах шаардлагатайг тэрбээр хэлсэн юм. Мөн хиймэл оюун ухаан, дижитал технологи, дата сэтгүүл зүй, баримт шалгалт, залуу сэтгүүлчдийн солилцоо зэрэг сэдэв цаашдын хамтын ажиллагааны нэг хэсэг болох тухай яригдав. Танхимд сууж байхад энэ яриа нэг зүйл дээр нийлж байгаа нь мэдрэгдэж байлаа. “Хамтран ажиллая” гэж хэлэхээс дараагийн шат нь яг ямар сэдвээр, ямар бүтээл дээр хамтрах вэ гэдэг болжээ.

ХАМТАРСАН СУРВАЛЖИЛГЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ОНЦЛОВ

Форумын үеэр бас нэг онцлох үйл явдал болсон нь өмнөх хамтарсан сурвалжилгуудаас шалгарсан 2026 оны “Хятад-Монголын найрамдлын сэдэвт шилдэг мэдээ, бүтээл”-үүдийг танилцуулсан ёслол байлаа. Монгол, Хятадын талаас тус бүр 10 буюу нийт 20 шилдэг бүтээлийг нэрлэж, шагналт бүтээлийн сэтгүүлчдийн төлөөлөлд өргөмжлөл гардуулсан юм.

image.png

Эдгээр бүтээлүүд нь хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын үеэр бэлтгэгдсэн бөгөөд хөрш хоёр орны бодит амьдрал, хамтын ажиллагаа, хүмүүсийн харилцааг сурвалжилсан ажлуудаас сонгогджээ.

ФОРУМЫН ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ХЭСЭГ ТАНХИМЫН ХААЛГА ХААГДСАНААР ДУУСААГҮЙ

Хөх хотод хоёр орны хэвлэл мэдээллийн ирээдүйн талаар ярилцсан бид хэдхэн хоногийн дараа өөрсдөө замд гарлаа. Форумын дараах хөтөлбөр Өвөр Монгол болон Сычуаньд үргэлжилж, есдүгээр сарын 10–12-нд Монголын 40 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгч Сычуань мужид ажиллав.

image.png

Хэдхэн хоногийн дотор бидний үзсэн сэдвүүдийг нэг өгүүлбэрт багтаах амаргүй. Нэг өглөө нь дижитал анагаах ухаан. Дараа нь хүн дүрст робот. Маргааш нь гурван мянга гаруй жилийн өмнөх соёлын дурсгал. Үүний араас Жяньнаньчүнь архины үйлдвэр, олон улсын төмөр замын боомт болон боомт дахь чөлөөт худалдааны бүс, пандагийн судалгааны төв, телевизийн XR студи. Форумын танхимд “Хятадын тухай илүү олон талт мэдээлэл хүргэх хэрэгтэй” гэж ярьж байсан бол Сычуаньд очоод тэр олон талт байдлыг бид өөрсдөө харсан гэсэн үг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … 2 цагийн өмнө
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 2 цагийн өмнө
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… 2 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… 5 цагийн өмнө
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА 7 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ 9 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… 9 цагийн өмнө
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 10 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… 10 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… Өчигдөр
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА Өчигдөр
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… Өчигдөр
ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО Өчигдөр
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД М… Өчигдөр
"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН Г… Өчигдөр
АН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, Н.УЧРАЛЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДАЛД БА… Өчигдөр
ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙН… Өчигдөр
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАХ ЭСЭ… Өчигдөр