АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ

Admin
49 минутын өмнө

Монголын Бурханы Шашны Тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт намрын дунд сарын шинийн нэгний энэ өдөр Нароба Институтэд заларч, Бүхнийг Болгоогч Богд Зонховын Багшийн Егүзэр “Ганданлхавжагийн эш лүн” хүртээв.  Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтийн айлтгал хүсэлтээр Богд Гэгээнтэн “Ганданлхавжа” номын эш, хөтөлбөрийг анх Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчэнлин" хийдийн Батцагаан цогчэн дуганд айлдсан байна. 

Айлдвар айлдсан Богд Гэгээнтэнд Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтиэс:  

Шавь бидний зүгээс Богд Гэгээнтэнд чин сүсгийн угаас залбирал талбих нь,
Авралт дээд Богд эрдэнэ та бээр
Судар, тарнийн гүн, дэлгэр номлол сургаалд
Хоёр найрлагаар сонсох, санах, бясалгалыг төгсгөн
Номлох, хэлцэх, туурвихуйн их мэргэдийн үйлсийг
Улс дэлхийд цацраан өлмий батжин соёрх!
Асар ариун гурван сахилын хүйсийн төвд
Амарлин, Үлэмжийн дияан самадийн хигээст уялагаар
Алимад шинжлэх билгүүний хурц хүрээг холбосон
Номын хүрдийг эрхшээн өлмий батжин соёрх!
Ангид тонилохуйн санваарын анхилуун үнэрийг тархааж
Амарлил, орчлонгийн ерөндөг арга, билгийг хослуулж
Ашид хоёр зэргийн нууц мөрийг тэтгэн 
Номын хааны ёсоор өлмий батжин соёрх!
Хамаг бурхадын эрдэм, үйлсийг нэгд хураан
Хамаг орчлонгийн үзүүр хүртэл үйлс нь дэлгэрч
Хамаг амьтны аврал өмөг түшиг болж
Хамгаас өнөд өлмий батжин оршин соёрх! хэмээн залбирал ерөөл тавьжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… 40 минутын өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ 49 минутын өмнө
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 1 цагийн өмнө
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … 16 цагийн өмнө
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 16 цагийн өмнө
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… 16 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… 19 цагийн өмнө
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА 20 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ 23 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… 23 цагийн өмнө
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… Өчигдөр
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА Өчигдөр
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… Өчигдөр
ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО Өчигдөр
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ Өчигдөр
2027 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ESSE, MEVIUS, CASTER ЗЭРЭГ ТАМХИНУУД М… Өчигдөр
"ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150150 ДУГААРТ ЗАМ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ БОЛОН Г… Өчигдөр