УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Admin
1 цагийн өмнө

“Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум” Улаанбаатар хотноо болж байна. 

Форумыг нээж үг хэлэхдээ Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зуд, ургацын алдагдал нь хүнсний аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөн, хүн, малын эрүүл мэндэд шууд нөлөөлж, өвчлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгааг онцоллоо. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурласан бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, “Нэг эрүүл мэнд” хандлагыг хэрэгжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, хяналтыг сайжруулах чиглэлд улс орнууд идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал 2026 оны намрын ээлжит чуулганаар эрүүл мэнд, уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн салбарын бодлогын уялдааг хууль тогтоомж, төсөв, хяналтын механизмаар цогцоор нь хангахад анхаарч ажиллаж буйг тодотгосон юм. Ирэх хоёр өдрийн хэлэлцүүлэг тунхаглал төдий бус харин бодит шийдэл, бодит хамтын ажиллагаа, бодит үр дүнд чиглэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа энэ үеэр илэрхийллээ. 

УИХ-ын даргын манлайлал дор зохион байгуулж буй энэхүү форумд Ази, Номхон далайн бүс нутгийн 20 гаруй орны эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хүнсний аюулгүй байдал, хүн, малын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 11 минутын өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… 14 минутын өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… 1 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ 1 цагийн өмнө
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 1 цагийн өмнө
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … 16 цагийн өмнө
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 17 цагийн өмнө
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… 17 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… 20 цагийн өмнө
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА 21 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ 23 цагийн өмнө
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… Өчигдөр
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… Өчигдөр
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА Өчигдөр
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… Өчигдөр
ОХУ, МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГУУДЫН II ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
НОМЫН БАЯР ИРЭХ БААСАН ГАРАГТ БОЛНО Өчигдөр
ШАХМАЛ ТҮЛШИЙГ МАРГААШААС 446 ЦЭГЭЭР ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ Өчигдөр