ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Admin
57 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд, өмнө нь хэрэгжиж эхэлсэн болон яригдсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэх шаардлагатай гэв.

Уулзалтаар Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Шадар сайд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хөрш орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагаатай уялдуулж, Буриад Улстай хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүнд чиглүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын газар зүйн байршлын давуу талыг ашиглан Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич Алтанбулагийн чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, холбогдох дэмжлэг, хөнгөлөлтийн нөхцөлийг судлахаа илэрхийллээ. Мөн хил орчмын ой, хээрийн түймэр болон бусад гамшгийн үед шуурхай мэдээлэл солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх, техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ онцлов.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ 10 минутын өмнө
СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Х… 13 минутын өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛ… 35 минутын өмнө
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 55 минутын өмнө
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… 57 минутын өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… 1 цагийн өмнө
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ 2 цагийн өмнө
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 2 цагийн өмнө
ЧЕНДУГИЙН ТЕЛЕВИЗ ДЭЭР ОЧИХОД БИД ӨӨРСДИЙН АЖЛЫГ ЯРЬЖ ЭХЛЭВ ТЭМДЭГЛЭЛ … 17 цагийн өмнө
ЧЭНДҮГИЙН ТУХАЙ ТӨСӨӨЛЛИЙГ ТЕХНОЛОГИ ӨӨРЧИЛСӨН НЬ ТЭМДЭГЛЭЛ 2 17 цагийн өмнө
ХӨХХОТООС СЫЧУАНЬ ХҮРТЭЛ: ХЯТАД, МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН XVI ФОРУМААС ТЭ… 17 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТОД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛ… 20 цагийн өмнө
1008 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ГАЗРАА БАЙРААР СОЛЬСОН ИРГЭДИЙГ ОРУУЛНА 22 цагийн өмнө
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭВ Өчигдөр
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛЫН ЭНГЭРТ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ШҮТЭЭН ХӨРГ… Өчигдөр
МОНГОЛ, ОХУ ТЭЭВРИЙН КОРИДОРЫН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛА… Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: "ЖАГСААЛТЫНХАН" ГЭЖ ШУНАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХЭДЭН ХҮНТЭЙ БО… Өчигдөр
Н.УЧРАЛ: ИРГЭНЭЭ БОДСОН ШИЙДВЭРТ БОЛОМЖОО БҮРЭН ДАЙЧИЛЖ БАЙНА Өчигдөр
УНГАРЫН ИХ ДУУЛГААС Ө.БЯМБАСҮРЭН МӨНГӨ, Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… Өчигдөр