УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Григорьев Евгений Дмитриевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар, Санкт-Петербург хотын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, хотын хөгжил, дэд бүтэц, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжил, экосистемийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Санкт-Петербург болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцааны маш чухал хэсэг юм. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 56 хувь буюу 1.7 сая гаруй иргэн амьдардаг бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын 80 орчим хувь нь нийслэлд төвлөрч, улсын эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг.

Хот тэлэхийн хэрээр шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгарч байна. Мөн дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хувьд агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн буюу дулаан, цахилгааны хүртээмжийг сайжруулахад бодлогоо чиглүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Санкт-Петербург хотын нийгмийн үйлчилгээ, иргэдэд чиглэсэн бодлого, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, экосистем, нийтийн тээвэр, орон сууцжуулалт, хот тохижилт болон байгаль орчны бодлогын туршлагаас судлах сонирхолтой байна. Эдгээр чиглэлээр танай хотын төрийн болон судалгааны байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах саналтай байна” гэв.

Санкт-Петербург хотын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны хорооны дарга Григорьев Евгений Дмитриевич “Манай хоёр хот хоорондоо хол зайд оршдог хэдий ч харьцангуй залуу, хөгжиж буй хотууд. Тиймээс олон чиглэлээр хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох боломжтой гэж үзэж байна. Бидний хувьд ч Улаанбаатар хотод тулгамдаж буй авто замын түгжрэл зэрэг зарим асуудал хэвээр байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн дэд бүтцийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Москва-Санкт-Петербург чиглэлийн өндөр хурдны трамвай болон метроны бүтээн байгуулалтын ажлууд  үргэлжилж байна. Санкт-Петербург нь дэлхийд хамгийн урт трамвайн сүлжээтэй хотуудын нэг бөгөөд одоо ч шинэ шугам нэмж, сүлжээгээ тэлсээр байна. Тиймээс Улаанбаатар хоттой эхний ээлжид орон сууцжуулалт, авто зам, гүүрэн байгууламжийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Энэ хүрээнд монгол мэргэжилтнүүдийг томилолтоор ажиллуулж, харилцан туршлага солилцох саналтай байна” гэв.

Уулзалтын төгсгөлд Санкт-Петербург хотын Гадаад харилцааны хорооны даргын орлогч Андросова Ольга Владимировна соёл, спорт, хүүхэд, залуучуудын хөгжил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хоёр хотын байгууллага хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29