ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг есөн үе шаттай явууллаа.

Тус Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Г.Эрдэнэбулган (тайланг үзэх), Б.Амартүвшин (тайланг үзэх), Ч.Отгонсүрэн (тайланг үзэх), Б.Даваажав (тайланг үзэх) нарыг тодруулаад байна. Эдгээр нэр дэвшигчтэй 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сонсгол зохион байгуулах тул оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл Та бүхэн бүртгүүлнэ үү. 

Бүртгэлийг цахимаар болон шуудангаар явуулах боломжтой. Нэр дэвшигчийн сонсголд оролцогчдын бүртгэлийн хуудсыг бөглөж uyanga.s@parliament.mn цахим хаягаар илгээнэ.

Нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бичгээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албанд шуудангаар эсхүл дээрх цахим шуудангаар 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбоо барих утас: 51-262727

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 41 минутын өмнө
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 53 минутын өмнө
АЙЧИ НАГОЯ 2026: БОКСЧИН О.ЕСҮГЭН ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ 1 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙД ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ 1 цагийн өмнө
ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА 1 цагийн өмнө
НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХ… 3 цагийн өмнө
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… 3 цагийн өмнө
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… 3 цагийн өмнө
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 4 цагийн өмнө
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ 5 цагийн өмнө
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА 5 цагийн өмнө
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА 23 цагийн өмнө
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… 23 цагийн өмнө
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ 23 цагийн өмнө
ШАХМАЛ ТҮЛШ ХҮРГЭЖ ӨГӨӨД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ЗУРГИЙГ НЬ АВЧ АШИГЛАЖ БАЙ… Өчигдөр
ӨВӨР МОНГОЛЫН XIV ДЭХ УДААГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ БОЛЛОО Өчигдөр
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ БУУРУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ НИТХ-ААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР “ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ"-ӨӨР АЖИЛЛАНА Өчигдөр