МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД “MEDICAL HEALTH TECHNOLOGY 2026” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭВ

Admin
52 минутын өмнө

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын инновац, технологийн хөгжил, шинэ дэвшлийг нэг дор танилцуулдаг томоохон арга хэмжээний нэг болох “Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэн 2026” зохиогдож байна. Эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи, инновац, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ шийдлүүдийг олон нийтэд таниулах, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус үзэсгэлэн дөрвөн өдрийн турш үргэлжилнэ. “Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэн 2026”-д Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар оролцож, эрүүл мэндийн даатгалын цахим шилжилт, иргэдэд хүрч буй шинэ үйлчилгээ, технологийн шийдлүүдийг олон нийтэд танилцуулж байна. Энэ үеэр ЭМДЕГ-ын зүгээс даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн eDaatgal аппликейшн, мөн иргэдийн санал, хүсэлт, гомдол, хяналтын оролцоог дэмжих Иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn-ийн хэрэглээ, боломж, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.

Мөн иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй холбоотой эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгах, шимтгэл төлөх, даатгалын үйлчилгээг цахимаар авах, эрүүл мэндийн даатгалаар санхүүжих тусламж, үйлчилгээний төрөл, нөхцөл, хүртээмжийн талаар газар дээр нь мэдээлэл, зөвлөгөө өгөх юм. Эрүүл мэндийн технологийн хөгжил нь зөвхөн эмчилгээ, оношилгооны шинэ арга технологиор хязгаарлагдахгүй бөгөөд иргэн бүрд хүрэх мэдээлэл, үйлчилгээний хүртээмж, цахим шийдэл, хэрэглэгчийн оролцоог сайжруулах өргөн хүрээний шинэчлэл юм. Энэ хүрээнд ЭМДЕГ нь иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг илүү ойлгомжтой, хүртээмжтэй, хялбар хүргэх, цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх, даатгуулагчдын эрх, оролцоог дэмжих чиглэлээр өөрийн хөгжүүлж буй технологийн шийдлүүдээ танилцуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт ирлээ 18 минутын өмнө
УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ 31 минутын өмнө
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 39 минутын өмнө
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД “MEDICAL HEALTH TECHNOLOGY 2026” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДС… 52 минутын өмнө
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 19 цагийн өмнө
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 19 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯ 2026: БОКСЧИН О.ЕСҮГЭН ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ 19 цагийн өмнө
ТӨВ ТАЛБАЙД ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ 19 цагийн өмнө
ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА 19 цагийн өмнө
НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР 51 ОРОН ОХУ-ЫГ УКРАИНЫ ЭСРЭГ ТҮРЭМГИЙЛЛЭЭ ЗОГСООХ… 21 цагийн өмнө
4 ЖИЛ ГАЦСАН ХУД-ИЙН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 240 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ Э… 21 цагийн өмнө
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛД ЗОРИУЛАХ 158 ТЭРБУМ ИЕН… 21 цагийн өмнө
ФРАНЦЫН ШИГШЭЭГ БУУЛГАН АВЧ ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА 22 цагийн өмнө
ШИНЭ УРГАЦЫН НОГОО 152 ЦЭГТ ХУДАЛДААЛЖ БАЙНА 23 цагийн өмнө
ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОР ОРЧМЫН НҮХЭН ГАРЦЫГ ИРЭХ САРЫН 30-НД НЭЭНЭ 23 цагийн өмнө
“СТАРЛИНК” ИНТЕРНЭТИЙН ТӨХӨӨРӨМЖТЭЙ ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН ОЛГОЛОО 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА 23 цагийн өмнө
"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ”-ЫН БАРИЛГУУД ЭНЭ ОНД ХАЛААЛТАА АВНА Өчигдөр
БНСУ-ЫН ХВАСОН ХОТ НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЙ ОЛОН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮ… Өчигдөр
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ“ ТӨХК ЗҮТГҮҮР, ВАГОНЫ ХҮЧИН ЧАДЛАА НЭМЭГДҮҮЛНЭ Өчигдөр