ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО


Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. “Хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сэдэвт үндэсний форум Төрийн ордонд болж,  хүүхдийн мэс заслын үе үеийн эмч, судлаач, эрдэмтэд оролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал тус форумд оролцож,мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

8LlqWYov9EUZ9pZTE5eq.jpg

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын бодлогыг өвчин хүндэрсний дараа эмчлэхэд бус, өвдөхөөс нь сэргийлэх, хүндрэхээс нь өмнө илрүүлэхэд, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхэд чиглүүлэх ёстой. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын гол зорилтын нэг гэдгийг тэмдэглээд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрт эмчлэх тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байна гэлээ.

Энэ хүрээнд хүүхдийн цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг ирэх аравдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэхээр бэлтгээд байна. 

viber_image_2026-09-25_11-31-21-423.jpg

“ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлж, нийт маягтын тоог 41 хувиар бууруулах зорилт хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцлоод эмчийн цагийг цааснаас чөлөөлж, иргэдэд зориулж байгаа шинэчлэл юм гэлээ.

Засгийн газар эмч, сувилагч, мэргэжилтний хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн баталгааг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэх шийдвэр гаргаж, 2026 оны төсвийн тодотголд тусган УИХ-д өргөн барьсан. 

viber_image_2026-09-25_11-31-19-402.jpg

Салбарын шинэчлэлийг хэдэн эмнэлэг барьсан, хэдэн тоног төхөөрөмж авснаар нь бус, хэдэн хүүхдийн өвчнийг эрт илрүүлж, хэдэн хүүхдийн амь насыг аварч, хэдэн гэр бүлд итгэл найдвар өгснөөр нь хэмжих ёстой гэлээ. ЭХЭМҮТ-ийн төрөлжсөн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлж, сургалт, судалгаа, инновацын уялдааг сайжруулан, Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгон хөгжүүлэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ. 

viber_image_2026-09-25_11-31-19-862.jpg

viber_image_2026-09-25_11-31-21-748.jpg

 Манай улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өргөжин хөгжиж, чих, хамар, хоолой, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэг, төвлөрсөн мэс заслын тусламж зэрэг чиглэлээр төрөлжиж, жилд 14 мянга орчим мэс засал хийж байна. 

viber_image_2026-09-25_11-32-09-875.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29