Өсвөрийн шатарчид Ази тивийн аваргын тэмцээнээс 25 медаль хүртжээ


Индонезийн Бали хотноо "Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн" энэ сарын 13-22-ны өдрүүдэд амжилттай зохиогдлоо.

Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчид ур чадвар, бүтээлч байдал, тэсвэр тэвчээр, сэтгэлгээний цараараа өрсөлдөж тивийн аваргуудаа тодрууллаа.

Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх,асран хамгаалагч, дагалдан явсан 23, нийт 61 хүний том бүрэлдэхүүнтэйгээр өндөр амжилттай оролцжээ.

Тодруулбал Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр найман медаль, багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртэж өндөр амжилттайгаар тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүллээ. Үүнээс онцолбол

  • Төв аймаг, 52-р сургууль,"Хан-алтай" клубын тамирчин спортын дэд мастер Э.Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болж энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангажээ.
  • Говьсүмбэр аймаг, "Мончесс" академийн тамирчин М.Маргад стандарт төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 36 дахь медалийг эх орондоо авчирлаа.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЗУУХ, ПИЙШИНГ ТҮЛШЭЭР ХЭТ ДҮҮРГЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 30 минутын өмнө
АСГАТАД 2.6 КМ ЗАМ ТАВЬСНААР ХАЙГУУЛ ЭХЭЛЖ, ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ӨСЛӨӨ 52 минутын өмнө
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЭРДЭНЭСҮХЭД 4.6 ЖИЛ… 1 цагийн өмнө
Н.УЧРАЛ АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИДТАЙ У… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН ЦОГЦ… 2 цагийн өмнө
ТАЙЛАНД ҮЕРИЙН УЛМААС ДАВАА, МЯГМАР ГАРИГИЙГ БҮХ НИЙТИЙН АМРАЛТ БОЛГОВ 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1000 МОД ТАРИЛАА 4 цагийн өмнө
МОНГОЛЫН ШАТАРЧИД 17 ОНООТОЙГООР ДЭЛХИЙН ТОП-10-Т БАГТЛАА 5 цагийн өмнө
"ОХУ, БНХАУ-ААС БЕНЗИН АЧСАН ВАГОН ИРЖ ЯВАА ТУЛ БОРЛУУЛАЛТ ХЭВИЙН БОЛН… 2026/09/25
УЛСЫН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ 23-52 ХУВЬТАЙ БАЙНА 2026/09/25
ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: 13 ЦАГ БОЛСОН БАЙНА. ЧУУЛГАН ЗАВСАРЛАХГҮЙ. АРД ИРГЭД АЖЛА… 2026/09/25
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГ… 2026/09/25
“МАЛЧДЫН ЗАЛГАМЖ ХАЛАА: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ 2026/09/25
БОЛГАРЫГ ХОЖИЖ, МОНГОЛЫН ОХИД 189 БАГААС ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЛЭГДЛЭ… 2026/09/25
УЛААНБААТАР МАРАФОНД ТҮРҮҮЛСЭН ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 2026/09/25
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД “MEDICAL HEALTH TECHNOLOGY 2026” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДС… 2026/09/25
БАЯНХОШУУ “ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/09/24
ПУТИН: УКРАИНД ЯВУУЛЖ БУЙ АЖИЛЛАГААГ ОРОСЫН АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГААГ С… 2026/09/24